МУИС 200 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

2018-11-17  

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвхи чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгээ гардууллаа.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар "Бид энэ хичээлийн жилээс Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан арваннэгдүгээр сарын 16-ны өдрийг "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох өдөр" болгон зарлах санаачилга дэвшүүлж байна" гэлээ.

МУИС-ийн захирлын тушаалаар оюутнуудад олгох тэтгэлгийн шалгуурыг тодорхой болгож, хамрах хүрээг нэмэгдүүлжээ. Шинэ журмаар олимпиадад байр эзлэн, ЭЕШ-ын өндөр оноогоор элссэн элсэгчид, Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой элсэгчид, гурваас доошгүй улирал дараалан 3.5 аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагчид, амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчид, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын хими, биологи, физик, математикийн хөтөлбөр сонгосон 3 аас дээш голч дүнтэй, хоёрдугаар түвшний суралцагчид, олон улсын чанартай уралдаан тэмцээнд эхний гурван байр эзэлсэн суралцагчид, суралцаж буй чиглэлээрээ улсын хэмжээний мэргэжлийн олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцсон зэрэг нийт 200 оюутанд сургуулийн нэрэмжит тэтгэлэг олголоо.

Түүнчлэн Япон Улсын Мицибүши Юу Эф Жи корпораци, БНСУ-ын Апру Эф Жи сан, Бэй Жуны нэрэмжит тэтгэлгийг мөн гардууллаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?