ЖОЙКОВИЧ: ДАВУУЛАЛТ ХОЖЛЫГ ТОДОРХОЙЛДОГ БАЙСАН ЦАГ УЛИРСАН

2018-11-17  

Сүүлийн 20 жилд газрын теннисний хөгжилд өөрчлөлт дэвшил гарсан. Өмнө нь давуулалтанд маш их ач холбогдол өгдөг байв. Сайн давуулалт хожлыг тодорхойлдог байсан цаг бий. Сайн давуулалтын дараа торонд ойрхон очиж шахаж тоглодог байсан нь давуу тал болохоо больж байна. Мэдээж давуулалт маш чухал. Надаль, Федерер, Муррай нар торонд торонд сайн шахдаг хэвээрээ. Гэвч талбайн хойд, дунд хэсэгт сайн тоглох нь амжилтыг илүү тодорхойлох болов. Дээр нь тамирчнаа судлах боломж илүү ихээр нээгдсэн тул тоглогч бүрт тохируулсан тактик боловсруулахад дөт болсон гэж дэлхийд 2-т эрэмблэгдэж буй Хорватийн теннисчин Жойкович Дэлхийн Спорт сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцоллоо.

Испанийн теннисчин, олон дуулгын эзэн, дэлхийн N1 Рафаэль Надаль. Солгой. Маш хүчтэй давуулалттай. Торонд маш сайн шахдаг. Солгой талаасаа эргэлттэй, хүчтэй довтолгоотой.

Андрей Муррай. Английн теннисчин. Нутагтаа болсон Лондон -12 зуны олимпийн аварга. Баруун талаасаа маш хүчтэй довтолгоонтой.

Федерер. Швейцарийн тоглогч. Олон дуулгын рекордыг эзэмшигч. Дэлхийд 3-д эрэмблэгдэж буй ч , 1 номерийг олон жил хадгалж чадсан чадварлаг тоглогч. Маш өндөр техниктэй. Зүүнээсээ баруунаасаа ч илүү довтолж чаддаг.

Жойкович. Хорватийн теннисчин. Саяхныг хүртэл дэлхийн 1 номерийг олон жил эзэмшсэн. Одоогоор 2-т эрэмблэгддэг. Давуулалт, шахалтыг маш сайн эзэмшсэн. Дундын зайнаас бусдаасаа илүү тоглодог нь түүний амжилтыг тодорхойлдог.

Н.САЙНБИЛЭГ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?