М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХИЙН ЗӨРЧИЛ " ҮХЛИЙН" ТЭМЦЭЛ БОЛНО

2018-11-17  

МАН-ын шинэ, хуучин намын дарга болох М.Энхболд, У.Хүрэлсүх нарын зөрчил намаа хоёр хуваасан. Хамгийн тод жишээ нь УИХ-ын 64 гишүүн 32:32 -ийн бүлэг. Тэгвэл УИХ-ын тамгыг атгаж буйн хувьд М.Энхболд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газартай тооцоо хийхээр зэхэж байна. Тэгэх ч нөхцөл байдлыг У.Хүрэлсүх, түүний тэргүүлэх Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн барьсан 2019 оны Улсын төсөв, ЖДҮ-ийн зээлийн асуудалд Засгийн газрын нэр бүхий гишүүд орооцолдсон нь үүсгэсэн. Харин түүний хариуг нь У.Хүрэлсүх чадахаараа хариулж байна. Тэр УИХ-ын гишүүн бус ч, эрх баригч намын даргын суудалд заларч, тамгыг нь гартаа атгаж буй. Тиймээс энэ эрх мэдлээ ашиглан 60 тэрбумын асуудалд орооцолдуулан түүнийг улс төрийн тавцнаас зайлуулах алхмыг сөрөгцүүлсэн. Энэ бол энгийн нэг эрх мэдлийн төлөөх тэмцэл биш, хэн хэнээ улс төрийн тавцнаас бүрэн шахаж зайлуулах тэмцэл. Тиймээс энэ тэмцэл бол үхлийн тэмцэл байх болно гэж улс төр судлаачид дүгнэж байна. У.Хүрэлсүхийг шахах зайлуулах шалтгаан нь түүний алдаатай үйлдэл бол, М.Энхболдынх илүү ноцтой байх магадлалтай. Тэр бол сүүлийн 2 жил дамнан яригдаж буй, төрийн албыг төрлийн алба болгосон, албан тушаалыг мөнгөөр үнэлсэн, төрийн эрх мэдлийг мөнгөөр худалдан авсан гэх асуудал юм. Дээр нь, түүнд зориулан шинэ шинэ мэдээллийг дэлгэх сураг ажиг ч сонсогдоно. Ямар ч гэсэн У.Хүрэлсүх, М.Энхболдын хоорондын тэмцэл эрх мэдэл булаацалдах хүрээнээс хальж, хэн хэнээ улс төрийн тавцнаас шахан зайлуулах "Үхлийн тэмцлийн" шинж чанарт шилжжээ.

Намын лидерүүдийн дунд зөрчил, далд тэмцэл өрнөж байсан ч, ингэж " Задгай зодоон"-ы хэмжээнд хүрч байсангүй. -Та манай намыг удирддаг юм уу, таны эхнэр Цолмон удирддаг юм уу? гэж Н.Энхбаярыг " хаан" шахуу байх үед зоригтой хэлж байснаараа намдаа, гишүүддээ өндрөөр үнэлэгдэж байсан үе Хүрэлсүхэд бий. Тэр алдаагаа ухамсарлаж Энхбаяраас уучлалт гуйсан, уучлал гуйгаагүй гэх яриа ч үүний араас хөвөрч байсан. Гэхдээ л Хүрэлсүх баатрын дүр төрхийг хадгалж чадсан. Сүүлд МАН -аа хамгаалж талбайд гарч байсан нь түүнд нэмэлт имиджийг бүрдүүлсэн. Мөн УИХ-ын гишүүнээс сайн дураараа өргөдлөө өгөн гарч байсан нь МАН-ын түүхэн дэх анхны тохиолдол. Түүний өндөр ёс зүйтэй гэж энэ цанаас үнэлэх болсон. Энэ бүхэн нь түүнийг лидерийн төвшинд авчирсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр ерөнхий сайд, намын дарга боллоо. Улс орныг хөгжүүлэх түлхүүрийг түүнд атгуулсан.

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zolbayar:oligtoihon temtseechee 2018-11-17
Unenhuu:Saindaa ih hurliin suudlaa ogoogui yumoo, yagaad omdondoo taviad zugtaasniig ni Garidhuugiin Bayrsaihnaas asuugaarai,nudnii bulai dur esgegch gants ****naandaa ezen bolohgui gishuunii suudlaa ogvol gomdoloo tatna gehed ni chyatsga tsarailj ogood zugtssn.Suudliin naimaand oroltsood yavsan yum 2018-11-17
зочин:М.Энхболд зайгаа тавьж өгөх цаг болсон. УБ хотын газрын наймаанаас эхлээд төрийн албыг 60 тэрбум болтол авилгыг хөгжүүлсэн. Шийдвэр муу, тулгамдсан асуудалд хариу өгөх чадваргүй, шүүмжилсэн хүнийг хавчиж гадуурхдаг, намын санхүүжилтийг хандив гэх мөнгөөр шийдэж, мөнгөөр бүхнийг үнэлэх болсон хүн. Иймээс ард түмэн Ерөнхийлөгчөөр сонгоогүй, цаашид ч сонгохгүй. Хүрэлсүхийн ЗГ сайн ажилласан, 1921 оноос хойш барьж чадаагүй нефтийн үйлдвэрийн суурь тавьж ажлыг эрчимтэй явуулж байгаа. Олигархын гарт ороогүй, шулуун, шударга, эрчтэй улс төрч. Хэрэв МАН 2 хуваагдмал ихэнх масс Хүрэлсүхийг дагахаар байна. Үүнийг цаг хугацаа харуулна. 2018-11-17
зочин:Хүрэлсүх өнөө цагт хогоороо олширсон жирийн нэг шоучин баагий байсан нь бүгдэд тодорхой болж, ард түмний урам хугарсан даа хөөрхий... Одоо ч эцсээ хүртэл найдаад үлддэг учраа ухаарахгүй хэдэн гар л түүнийг харсаар үлдэх шив 2018-11-18
Зочин:МЕН ОВОГТОН ЭНХБОЛД ШААДАГ ХҮРЭЛСҮХ ХОЁР ЗОДОЛДООД ХЭН ДИЙЛСЭН ЯЛ ЗОДООН ЭХЛЭЖ БНА ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ АРД ТҮМЭН 20,,,,,,ОНД САНД ЁСТОЙ САЛААВЧ ӨГНӨ МАЙ ШҮҮ ХҮРЭЛСҮХ ЭЭ ЭНХБОЛД ШЭЭСИЙГ ШОРОНД ХИЙЛГЭХ БОЛНОО АРД ТҮМЭН ! 2018-11-18
зориг:Хүрэлсүх сайдыг дэмжиж байна. 2018-11-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?