-Бүс нутгийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, гүнзгийрүүлэхэд Хятад улс бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж 26 удаагийн АПЕК -ийн уулзалтанд оролцож, хэлсэн үгэндээ БНХАУ-ын дарга СиЖин Пин онцоллоо. -Энэ удаагийн уулзалт амжилттай боллоо. Хятад улсын зүгээс ч ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч оролцсон. Бүс нутагтаа нээлттэй ил тод эдийн засгийг хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, уялдаа холбоогоо улам сайжруулах талаар Си Жин Пин даргын хэлсэн үгийг хүн хуралд оролцогчид талархан угтсан гэж Хятад улсын ГХЯ-ны Олон улсын худалдааны, харилцааны асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ванг Шиолинг онцоллоо. Мөн бүс нутгийн хөгжилтэй уялдуулсан татварын тарифгүй системийг нэвтрүүлэх асуудлыг ч тал талаасаа хэлэлцсэн байна.
Дэлхийн удирдагчдын рейтингийг булаацалдах болсон Хятадын дарга Ази тивдээ хамгийн нөлөө бүхий удирдагчаар тодорсон. Түүний хэлсэн үг болгон хууль болон хэрэгжихэд ойртсон.
Д.ГАНТУЛГА