ЗАСАГ УНАГАВАЛ, УИХ-ЫГ ТАРААНА ГЭВ ҮҮ?

2018-11-19  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бодолдоо дарагджээ. Түүний тэргүүлэх Засгийн газар бүтэлгүйтэж, дордохын долоо бүдрэв. Түүний гаргасан шийдвэрийг дагахаа нэгэнт больжээ. Ерөнхийлөгчийн хоригийг тэрбээр Засгийн тэргүүн, эрх баригч намын даргын хувиар хүлээн авсан ч хүчирхсэнгүй. Сангийн сайд нь ч 2 хоног суучихъя гэж учирласан ч, түүний кабинетад голлох үүрэг бүхий Нямдорж сайд бүхий гишүүд тэгнэж хэвтээд, хоригийг хүлээн авахгүй гэдэг шийдвэр гаргалаа. У.Хүрэлсүх Засгаа барьж буйн хувьд ч, УИХ-д олонх болсон МАН-аа тэргүүлж намын даргын хувьд ч " цохилт" авлаа. Түүний нам түүнд хүчрэгдэхээ больжээ. Ялангуяа УИХ-ын гишүүд түүнд " ҮГҮЙ " гэж хэлэх нь ихэссэн байна. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн бус тул түүний сул талыг мэдрүүлж эхэлсэн байна. Тиймээс бодол болсон ерөнхий сайдад Засгийг тараачих, тэр бүү хэл УИХ-ыг тараачих бодол үе үе төрж эхэлсэн байна. Засаг унах дээрээ тулбал тэр юу ч үгүй хоцорно. Намаа ч алдах нь ойлгомжтой. Тиймээс Засгаар оролдвол, УИХ-аар давхар оролдоно гэх тактикийг тэр боловсруулжээ гэж бодогдох болов. - Би дахин МАН-ын өмнөөс барилдахгүй. Гишүүддээ хандана. Өөрчлөлтийг хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Болохгүй бол өөрөө огцорно. Та бүгд намайг дэмжээрэй. Ийм л зам надад байна гэж тэр дүгнэх болсон байна. Тиймээс намаа зангидаж чадахаа больсон учир, анхаарлаа талбай руу хандуулах болжээ. Жагсаал цуглаан хийх ард иргэдийн төлөөллийг ордонд хүлээн авч уулзаад байгаагийн цаад учир ч , үүгээр илэрч мэдэх нь. Ямар ч гэсэн Засгийн ажил царцаж, Засгийн тэргүүний толгойд ч Засаг, УИХ-ыг тараах санаа бодол орж гарах болсон байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. УИХ-д хамгийн олон сонгогдсон, мэргэшсэн парламентч гэж болох улс төрч. Хамгийн зангарагтай, нөлөө бүхий гишүүнд тооцогддог. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга, эрх баригч намын даргын хэнтэй ч " чи, би" гэдэг нэг төвшинд харьцаж чаддаг. Хамгийн сүүлд ЕТГ-ын дарга З.Энхболдыг зэмлэсэн. Өш хонзон өвөрлөдөг, төрийн 3 өндөрлөгийн хооронд " яс хаяж" зодолдуулах санааг агуулдаг, төсвийн хориг нэрээр улс орны санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэхийг санаархлаа гэж үзэн хоригийг бүхэлд хүлээн авахыг эрс татгалзсан. Кабинетын гишүүний хувьд Ерөнхий сайд, сангийн сайдын саналын эсрэг зогсож чадахаа харуулсан төдийгүй, гишүүдэд нөлөөлж, хоригийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргуулж чадсан.

 

 Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Нямдорж үнэн үг хэлдэг шүү.Ямар ч байсан голоор нь хэлдэг хүн. 2018-11-19
зочин: ОЙЛГОХГҮЙ БОЛЛОО, 2018-11-19
Dash:Uls torchid bugd l shudarga unen yaridag shdee. Yalanguya ene Nyamdorj bol 27 jil shudarga unen yum l yarisan. Harin bugd esregeer ni hiideg. Bugd hulgai, luivar hiideg. Ene Nyamdorj ch adil terbum terbumaar ni idsen. Odoo yarisanaar ni bish hiisneer ni unelj,dugnej, songoh tsag bolson yum bishuu, mongolchuudaa!!!! 2018-11-19
Цэргийн прокурор:НЯДОРЖ цэргийх прокурорт нэг муу гөлийсөн ахмад байж билээ одоо бурхангүй газрын бумба галзуурна гэдэг хуулийг гууль болгож байгаа төрийн хууль цааз завхруулагч гэмт хэрэгтэн 2018-11-19
иргэн:Ерөнхийлөгч , тамгийн газрын дарга гээд улс төрийн боловсролгой , бодлогогүй асуудал тавих юмаа, ядаж хууль дүрмээ эхлээд судлаж болно ш дээ, тэгээд л бөөн хэрүүл , талцал, улс хөгжлийн маань хайран 2 жил 2018-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?