БАЙНА УУ? БАЙНА УУ? ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ЯРЬЖ БАЙНА

2018-11-20  
-Байна уу? Control.mn мэдээллийн сайт уу?
-Тийм байна. Control.mn таныг сонсож байна .
-Би нэг мэдээлэл өгье.
-Ямар мэдээлэл вэ?
-ЖДҮ-тэй ижил төстэй нэгэн сан манай байгууллагад байдаг юм байна.
-Та хаана ажилладаг юм бэ?
-Би Ашигт Малтмал Газрын Тосны Газарт ажилладаг.
-Сангийнхаа тухай тодруулна уу?
-Төлөөлөгчийг дэмжих сан гэсэн сонин нэртэй юм билээ.
-Ямар зориулалттай юм бэ?
-Сургалтыг л дэмждэг гэсэн.
-Хэрхэн зарцуулдаг юм бэ, журам бий болов уу?
-Мэдэхгүй байна. Хариуцсан дарга, нягтлангүй сан гэж байдаг юм билээ.
-Тэгээд хэн хариуцдаг вэ?
-Манай агентлагын дарга.
-Та энэ сангийнхаа тухай урьд мэдэж байсан уу?
-Үгүй. Саяхнаас л ил болж байна.
-Таны нэр алдарыг дурдаж болох уу?
-Миний нэрийг дурдаад дэмий болов уу. Асуудал үүсэхээс болгоомжилж байна. Би цалингаас цалингийн хооронд амьдардаг, бас зээлтэй. Ажилгүй болохоос айж байна. Зүгээр л мэдээлж, олны сонорт хүргэж, болбол сурвалжилж өгөөч гэж хүсье.
-За ойлголоо. Энэ мөрөөр очиж сурвалжлая.
 
Ийм нэгэн яриа иргэн "Д" бидний хооронд өрнөснийг буулгалаа. Энэ мөрөөр сурвалжилна аа.

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?