АН ДАРГА С. ЭРДЭНИЙГ БИШ ХАРИН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА

2018-11-21  

АН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, нийслэл, дүүргийн салбар хороодын дарга нарын сонгууль АН-ын эмэгтэй гишүүдийн зөрчил тэмцлийг хурцатгасан. Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дахин сонгогдсон бол нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагын даргын сонгуульд Б.Пунсалмаа ялалт байгуулсан. С.Эрдэнийг намын даргын суудлаас нь түлхэн унагах сонирхол энэ үеэр илэрсэн. Түүнийг унагах сонирхолтой бүлэг хүчин энэ тэмцэл зөрчлийг ашиглан эмэгтэйчүүдийг С.Эрдэнийн эсрэг турхирсан гэх байр суурийг С.Эрдэнийн талыг баримтлагчид тухайн үедээ илэрхийлсэн. Тэгвэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл ойрын өдрүүдэд хуралдсан байна. Тэд С.Эрдэнийг огцруулах асуудлыг биш, МАН-ын Засгийн газрыг огцруулах улс төрийн шийдвэр гаргасан гэж АН-ын штабаас мэдэгдлээ. Мөн шинээр сонгогдсон дарга нарынхаа эрхийг баталгаажуулсан байна.

С.Одонтуяа. Баянгол дүүргийн засаг дарга. УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. АН-ын эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдсон. АН-аас төр барьж буй цорын ганц дүүргийн дарга. С.Эрдэнийн " вант улс" гэж нэрлэгдээд удаж буй Баянгол дүүргийг нь " сахиж" буй. Баянгол дүүргийг Сингапур шиг хөгжилтэй болгоно гэж ард иргэд хүлээж буй. 2020 онд тэр шалгуураар Одонтуяа, С.Эрдэнэ нарт дүүрэг, тойргийн иргэд нь дүн тавина. Аймгаас Завхан, нийслэлээс Баянгол дүүрэг АН-ын үнэлгээ болно.

М.Ойл-ын гүйцэтгэх захирал Пунсалмаа гэж олонд танигдсан. Компани нь нийгмийн хариуцлагатай гэдгээрээ бусад шатахуун түгээгч компаниудаас ялгардаг. Бүх шатахуун түгээх компани үгсэн үнээ нэмж байхад, М-Ойл л хуучин үнээрээ, бусад бүх шатахуун түгээх станцууд бензинээ худалдахаа түр зогсоосон байхад М.Ойл л иргэдээ, үйлчлэгчээ бодож, шатахуунаа түгээж ирсэн нь хэвлэлийнхний дуран хараанд өртсөн. Ийм нэг нийгмийн хариуцлага бүхий компаниасаа АН-ын нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдахаар сонгогдсон.

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зориг:Гаргасан улс төрийн шийдвэр нь ард түмний эсрэг байхад нийгмийн хариуц****тай улс төрч гэж ярьж бичээд ч яахав дээ. АН луйварчин удирдагчдаасаа салж чадахгүй л дээ. Тэдэнд эх орноо гэсэн сэтгэлтэй шударга удирдагч нэг ч байхгүй. 2018-11-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?