НИЙСЛЭЛИЙН 6 ЦЭГТ НИСДЭГ ТЭРЭГНИЙ БУУДАЛ БАЙГУУЛНА

2016-04-11  

Зам тээврийн яамны шуурхай хуралдаан өглөө 07.30 цагаас болж хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Үүнд:

-Энэ сарын 18-нд орон даяар зам, барилгын ажлыг нэгэн зэрэг эхлүүлж, 6 газраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулалт хийнэ. Энэ үеэр Зам, тээврийн яам бүх салбарынхаа ажлыг тайлагнана.

-Энэ сарын 16-нд МИАТ компани, Аэромонголия компани Ховд хот руу "Боинг" онгоцоор шууд нислэг үйлдэж эхэлнэ.

-Өнгөрөгч амралтын өдөр болсон Иргэний нисэхийн салбарын хөгжлийн хэлэлцүүлгийн үеэр Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, холбогдох хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хэд хэдэн чухал саналууд гарсан. Үүнийг холбогдох бодлогын баримт бичиг, хуульд тусгах, бэлэн болсон хуулиудаа УИХ, Засгийн газарт яаралтай оруулахаар боллоо.

-АСЕМ-ийн үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх хотын тээврийн асуудлыг АТҮТ хариуцаж зохион байгуулах, тээврийн хэрэгслүүдэд GPS тавих асуудлыг зохицуулахаар боллоо.

-Өнгөрөгч долоо хоногт агаарын тээвэр, авто тээвэр, төмөр зам, авто замын салбарын инженер, боловсон хүчин, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, аюулгүй ажиллагааны дүрэм журам, шинэ техник технологитой харилцан танилцсан долоо хоног өнгөрлөө.

-Нийслэл хотод нисдэг тэрэгний буудал барих боломжтой 18 газар байгаа бөгөөд АСЕМ-аас өмнө 6 газарт бага оврын нисдэг тэрэг хөөрч буух буудал байгуулна. Цаашид боломжит газруудад нисдэг тэрэгний буудлыг үргэлжлүүлэн тохижуулахаар боллоо.

 -Орон даяар зам, барилгын ажил эхэлж буйтай холбогдуулан ажиллах хүчний асуудлыг ЗТЯ-наас Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.

-Өнөөдрөөс эхлэн Тээврийн дээд сургуулийн удирдлага Сайдын шуурхайд сууж эхэлсэн бөгөөд салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, гадаадын ижил төстэй их дээд сургуультай хамтран ажиллах, тус дээд сургуулийн УБТЗ-ын харьяа салбар нэгж байгаа асуудлыг ОХУ-ын талтай ярьж шийдвэрлэхээр боллоо.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ACEM-n buyanaar shine shinchlel8 bur ongotsnii ****daltai blh n hahah bs ****n urtei l uldeh nde huurhi 2016-04-11
Гандулам:Ганц Асем ч биш дараа нь ашиглах зориулалтаар хэрэглэх л юм хийгээрэй дээ 2016-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?