МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ
Эрх баригч МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намтар тийм ч тунгалаг биш. Хадгаламж банкны 800 тэрбум төгрөгийн асуудалд тэр орооцолдож байсан. Хэргийг нь тус банкны дарга Чимэдцэрэн үүрээд л гарсан. Авилгачидын толгойг бөхийлгөнө гэж хэлсэн үгийг нь нийгэм таатай угтан авсан. Өөрийн гэсэн өнгө төрхт, имижийг бүрдүүлж чадсан улс төрч мөн. Харин удирдагч биш гэдэг нь энэ хугацаанд харагдлаа. Засаг үлдсэн ч, энэ хүн бол Монгол улсыг хөгжлийн манлайд хөтлөх хүн биш юм. Харин МАНАН-гийн бүлэглэлийг сарниулахад У.Хүрэлсүхийн оруулж буй гавьяа зүтгэлийг Монголын төр, Монголын ард иргэд мартахгүй.
Н.САЙНБИЛЭГ