ХОЁР УНААТАЙ ТАКАКЕЙШЁО ТҮРҮҮЛЭХ ҮҮ ?

2018-11-25  

Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Кюүшюү башёгийн 14 дэх өдөр ганц унаатай энэ башёг тэргүүлж байсан Такакейшёо, Озэки Такаясү-д унаснаар хоёулаа 12 даваа, 2 унаатай болов.

Энэ өдрийн барилдаанд Озэки Точиношин, Сэкиваке Митакэүмэ-г давж 8 даваа, 6 унаатай болж 50 хувийн амжилтаа хийсэн бол Тамаваши Д.Мөнх-Оргил, Такаинова А.Баасандоржийг давж 9 даваагаа авлаа. Такаинова-гийн хувьд 6 даваа, 8 унаатай болов. Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өнөөдөр өрсөлдөгчөө давсан ч 6 даваа, 8 унаатай учраас 50 хувийн амжилтаа хийх боломжгүй болсон.

Энэ жилийн зургаан башёд хамгийн олон буюу 58 даваа аваад байгаа Озэки Точиношин сумочдоо тэргүүлж байгаа бол 56 даваатай Озэки Такаясү, 52 даваатай Сэкиваке Митакэүмэ нар удаалж байна. Ганц барилдаан үлдсэн Кюүшюү башёгийн түрүү бөх маргааш тодорч Японы эзэн хааны цом хүртэнэ.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?