“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ШИМ ТЭЖЭЭЛ, ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДЛЫН ТӨЛӨВИЙН ТАЙЛАН-2018” БОЛЛОО

2018-11-27  

Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүнсний баталгаат байдлын төлөвийн тайлангийн хурал боллоо. Хуралдааныг НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Биате Транкманны нээж, оролцогч байгууллагуудад амжилт хүслээ.

Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа “Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүнсний баталгаат байдлын төлөвийн тайлан-2018” танилцуулж илтгэл тавьсан байна. Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Хүнсний баталгаат байдал, хяналт үнэлгээний мэргэжилтэн ноён Дарко Петрович, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа нар оролцлоо. Оролцогч байгууллагууд Ази, Номхон далайн бүсийн орнуудын шим тэжээл хүнсний баталгаат байдал, тэр дундаа монголчуудын хүнсний баталгаат байдлын талаар хэлэлцэж санал бодлоо хуваалцлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?