Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ ЖДҮ-тэй холбоотой гишүүд УИХ-ын чуулганы танхимыг орхих ёстой гэж хэлэв. АН-ын дарга маань УИХ-ын дарга М.Энхболдыг дэмжиж буй. М.Энхболд, түүний бүлэгтэй С.Эрдэнэ хүч хавсарч У.Хүрэлсүхийг намнахыг зорьж буй гэж АН-ын гишүүдээс сонсогдож байсан нь нотлогдож эхэллээ. АН-ын дарга С.Эрдэнэ АН-ын гишүүд,дэмжигчдийн байр сууриас ухарсныг 2018 оны 11-р сарын 30-ны өдрийн чуулган илэрхий болголоо гэж үзэхэд хүргэв. Тэгснээрээ АН-аас Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж сонгогдсон МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай зөрчилтэй байр суурьтай байгаа гэдгээ нотлох шиг боллоо. С.Эрдэнэ МАНАН-гийн бүлэгт багтдаг эсэхийг лавшруулах цаг болжээ.
Ц.ЭНХБАТ