Ашиг сонирхлын асуудал гэдэг чинь өөрийнх нь асуудлыг хэлэлцэх үед л үүсдэг. Өнөөдөр У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэх гэж байгаа болохоос биш ЖДҮ-тэй холбоотой сайд нарын асуудлыг хэлэлцэх хурал биш. Монголын төр дампуурсан гэдгийн илрэл өнөөдрийн энэ хурал болж байна. Хууль хяналтын байгууллага улс төрийн зодуурын хэрэгсэл болсон. Үүнийг Ц.Элбэгдоржийн үед тогтоосон. Төрийн асуудалд Монголын Цагдаагийн байгууллагыг огт оролцуулж болохгүй. Энэ хурлын дараа ҮАБЗ-ийн 3 гишүүн Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд уулзах ёстой. Төрөө түвшин байлгах цаг болсноо ухамсарлах цаг болжээ.
Энэ хүн Монгол төрийн хувь заяанд маш чухал шийдвэр гаргах чуулганаас зайлсхийлээ.
Монгол төрийн хамгийн жинтэй, даацтай үг хэлдэг гишүүн Ц.Нямдорж.
Н.САЙНБИЛЭГ