Засгийн газрын тусгай сангуудаар дамжуулан нийт 3,6 их наяд гаруй төгрөгийн зардал санхүүжүүлэхээр 2019 оны төсөвт тусгасан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 400 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Тусгай сангаар дамжих санхүүжилтийн 88 орчим хувь буюу 3.1 их наяд төгрөг нь нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалын сангуудад ногдох аж. Харин үлдсэн 12 орчим хувь буюу 400 гаруй тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардалд хамаарах юм байна.
Тухайлбал Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд 47 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр нэмж баталсан юм. Ирэх онд Мэргэжлийн боловсролыг дэмжих санд 49 тэрбум төгрөг суулгахаар тооцсон нь энэ оны батлагдсан төвшнөөс 42.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн санхүүжилтийг ийнхүү өсгөсөн шалтгаан нь мэргэжлийн боловсролын сургалтын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор тооцсонтой холбоотой гэж Сангийн яам мэдээллээ