АР, ӨВӨР МОНГОЛ ХАНГАЙГ ХАЗАЙЛГАХ ХҮЧТЭН АЛГА

2018-12-10  

Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан чансаа өндөр хүчит 64 бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт ням гаригт болж өндөрлөлөө.

Түрүү бөх нь 10 сая төгрөгийн бай гардах тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар ахлуулсан хүчтэнүүд зодоглосон  юм.

Харин шинэ аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр нар харагдсангүй. Улсын гарьд Б.Гончигдамба гарьд барилдахаар бүртгүүлээд байсан ч нурууны бэртэл нь сэдэрч барилдах боломжгүй болжээ.  

Бөхийн барилдаан нэгийн даваанаас л сугалааны журмаар явагдсан нь гол онцлог байв. Эхний даваанд л гэхэд улсын арслан Э.Оюунболдтой Өмнөговийн улсын начин Ш.Дарханбат таарсан.

Энэ давааны онцлох барилдаан Архангайн М.Бадарч Хөвсгөлийн Ч.Хөхчирэнгэр нарын хооронд болж бага цолтон нь хөмрөөд даваа авсан юм. Говь-Алтайн улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Сэлэнгийн Цагааннуурын аймгийн арслан Б.Орхонбаяртай сугалаа таарсан. Өнөө жил 20 нас хүрч залуу арсланг туршлагатай гарьд өрөөлдөж суйлаад ард нь гарах хоромд Орхонбаяр нь гарыг нь хавчиж эргээд дороо хийчих нь лээ.  Домогт “Боохой” Данзан арслангийн нутгаас төрж буй Б.Орхонбаярыг удахгүй том цолд хүрнэ гэж бөхийн багш дасгалжуулагч мэргэжилтнүүд үнэлдэг юм билээ. “Буянт-Ухаа”-д болсон Бахархлын өдрийн барилдааны гайхуулж түрүүлсэн Доржийн Анар начин энэ өдөр нэгийн даваанд Говь-Алтайн аймгийн арслан Б.Суманчулуунд тахим буулгасныг онцолъё.

Бөх морь хоёр жижигддэггүй

Батсүхийн Зоригтбаатар гэж залуугийн нэр бөх сонирхогчдын хэзээний танил болсон. Өөрөөсөө арал чац, бяраар илүү өрсөлдөгчдөө барилдааны арга ухаанаар ардаа орхидог жижигхэн бор залуу энэ өдөр ч мөн гялалзлаа. Нэгийн даваанд Ховдын Нямпүрэвийн Батсайхан арсланг хонгодож цацаад давсан бол дараа нь онжав арслан Э.Баасанжавыг ч юм болгосонгүй. Гурвын даваанд өөрөөсөө даруй 50 кг-аар илүү жинтэй улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг сугадаж тонгороод тэнгэр харуулсан нь олон ч хүний талархлыг хүлээсэн дээ. Түүний барилдааныг дархан аварга А.Сүхбатын анх гарч ирсэн үеийнхтэй харьцуулах хүн олон байдаг юм билээ. 

Мөн Баян-Өлгийн Б.Серик улсын начин Б.Сугаржаргалыг мушгиад өвдөглүүлчихэд нь зааланд цугласан “бөх морь хоёр жижигддэггүй” юм даа гэж өөр хоорондоо ярилцаж сууна лээ.

Ар, Өвөр Монголд О.Хангайг хазайлгах хүчтэн алга

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Монголд “Алтан бүс”-ний төлөөх шилдэг бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдахад улсын харцага Оргихын Хангай хол тасархай түрүүлсэн. Өнөөдөр Хангай харцагыг хазайлгах хүчтэн Буянт-Ухаагийн дэнжид олдсонгүй. Өмнөө таарсан өрсөлдөгч бүрээ “танк” шиг дайраар сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдааны түрүү бөхөөр тодорч 10 сая төгрөг халааслав.

Энэ үеэр урлаг соёлын алдартнуудын хооронд барилдаан явуулахад Завхан аймгийн Баянтэс сумын харьяат залуу дуучин Хишигбат түрүүлж соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Намсрайноров үзүүрлэв. Түрүүлсэн бөхийг “Жалам хар” мотоциклоор байлсан юм.

Барилдааны дүйзийг сонирхуулья

Дөрвийн даваа

1.     У.А Э.Оюунболд-А.А Б.Түмэндэмбэрэл

2.     У.Х О.Хангай-А.А Б.Зоригтбаатар

3.     У.Х Б.Бат-Өлзий-У.Н Д.Амарсайхан

4.     У.Н Б.Чимэдвандан-А.А Ж.Алтаншагай

Тавын  даваа

1.     У.А Э.Оюунболд-У.Х О.Хангай

2.     У.Х Б.Бат-Өлзий- У.Н Б.Чимэдвандан

Зургаагийн даваа

1.     У.Х О.Хангай (түрүүлэв) -У.Н Б.Чимэдвандан  

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
АХ: АР,ӨВӨР МОНГОЛ ГЭЖ ЯРЬЖ БИЧИХЭЭ БОЛИОЧ ЭЭ. БИД БОЛ ДЭЛХИЙД ДАНСТАЙ ТУСГААР МОНГОЛ УЛС. ӨВӨР МОНГОЛ БОЛ ХЯТАДЫН ХАРЪЯАНЫ ӨӨРТӨӨ ЗАСАХ НЭРТЭЙ ОРОН ШҮҮ ДЭЭ. 2018-12-10
Зочин:Муусайн бөхчүүлд ар өвөр юм байгаа биз.бид Монгол улсын хийморьтой эрчүүл. 2018-12-10
Зочин:Увсын бөхчүүд бас яагаад барилдсангүй вэ . Бөхийн өргөөг Баянаа аваргад өгтөл нь барилдахгүй гүрийхээр шийдсэн юм байх даа 2018-12-10
Ийм байна:Японоос хэзээ бөхчүүд зодоглох юм бэ? Тиймгүй бол ийм элий балай гарчигаа болих хэрэгтэй. 2018-12-10
1:ШАЛДАН БАЦААНУУД 2018-12-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?