"ГАН ҮЗЭГ-2018" ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДРОВ

2018-12-10  

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2018 оны ажлаа дүгнэж, ирж байгаа оноо угтан салбарын шилдэгүүдээ тодруулах “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Улиран одож буй 2018 он дөрөв дэх засаглалынхны хувьд уран бүтээлийн амжилтаар дүүрэн жил байлаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарахын зэрэгцээ сургалт судалгаа, шүүмж судлал, гадаад харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ 51 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээ өөрийн гэсэн ордонтой болгох, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа орон сууцаар хангах асуудалд үр дүнтэй, санаачлагатай ажлууд хийсэн. Ирж байгаа  2019 оноо  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах  зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Гадаад харилцаагаа өргөжүүлэх” жил болгон зарлаж байна” гэдгийг хүндэтгэлийн индэр дээрээс хэллээ. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл анх удаа 99 сая төгрөг бүхий шагналын сантай “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийтдээ 25 номинациар шилдгүүдээ тодруулж, салбартаа манлайлагчдаа шалгаруулдаг уламжлал тогтоож байгааг хэлсэн юм.  Мөн  2018 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын захирамжаар “Сэтгүүлч ордон” барих газрын асуудлыг шийдвэрлэж өгсөнд сэтгүүлчид талархаж байгааг Х.Мандахбаяр ерөнхийлөгч онцлон, хотын даргад хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.  Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсээд 105 жил, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулагдаад 51 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд бодитоор газрын асуудлыг шийдвэрлэж, ордон барих эрхийг ямар ч хотын дарга нар олгож байгаагүй. Зөвхөн амлалт төдий явж ирсэн. Харин  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  энэ хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэнээр “1000 сэтгүүлч орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжих боломж бүрдсэн. Ирэх оны хавраас бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тус ордон, орон сууцны хорооллыг барих барилгын компаниуд шалгарсан гэдгийг тэрбээр онцоллоо.

Тус наадамд Шилдэг байгууллага 26, Шилдэг бүтээл 38, Орон нутаг 33, Шилдэг редактор 22, Шилдэг сэтгүүлч 37 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Ингээд тус наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

                Шилдэг сэтгүүлч

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч: Newspress.mn сайтын сэтгүүлч Б.Цэдэвсүрэн

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: Соронз сэтгүүлийн сэтгүүлч Ч.Саранчимэг

Сонины шилдэг сэтгүүлч: Өдрийн сонины сэтгүүлч Д.Энхболд

Радиогийн шилдэг сэтгүүлч: Гэр бүлийн радиогийн сэтгүүлч Н.Амарсайхан

Телевизийн шилдэг сэтгүүлч: TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Э.Харцага

Шилдэг судлаач: TV9 телевизийн захирал Т.Баасансүрэн

                Шилдэг редактор

Мэдээллийн сайтын шилдэг редактор: Gogo.mn сайтын редактор О.Ариунбилэг

Сэтгүүлийн шилдэг редактор: “Mongolian mining journal” сэтгүүлийн редактор Г.Идэрхангай

Сонины шилдэг редактор: Үндэсний шуудан сонины редактор Г.Отгонжаргал

Радиогийн шилдэг редактор: МҮОНР-ийн редактор Д.Даваадулам

Телевизийн шилдэг редактор: SBN телевизийн редактор Д.Мягмартогтох

Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын шилдэг менежер: Барилга.мн сэтгүүлийн менежер Г.Батсүх

                Орон нутгийн шилдгүүд

Орон нутгийн шилдэг сонин: Баян-Өлгий аймгийн Монгол заман сонин

Орон нутгийн шилдэг радио: Говь-Алтай аймгийн Алтай радио

Орон нутгийн шилдэг сайт: Орхон аймгийн Erdenetinfo.mn сайт

Орон нутгийн шилдэг телевиз: Дорноговь аймгийн DSB телевиз

Орон нутгийн шилдэг сэтгүүлч: Өмнөговь аймгийн Алтанговь телевизийн сэтгүүлч Сумъяа

                Шилдэг бүтээл

Мэдээлийн сайтын шилдэг бүтээл: News.mn сайт Г.Баттүшиг

Сэтгүүлийн шилдэг бүтээл: Толь сонин Д.Дамдинжав

Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР Өглөө хөтөлбөр

Сонины шилдэг бүтээл: Өнөөдөр сонин Х.Уянга

Телевизийн шилдэг бүтээл: Ийгл телевиз Б.Батцэцэг

                Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

Шилдэг телевиз: МҮОНТ

Шилдэг мэдээллийн сайт: Ikon.mn сайт

Шилдэг сэтгүүл: Үндэсний тойм сэтгүүл

Шилдэг радио: Р3 100.9

Шилдэг сонин: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?