Х.БАТТУЛГЫГ БАРИВЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЙРТСООР

2016-04-11  

Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг барьж саатуулсаар байгаа. Гадаадад гарсан Ганбатыг авчирна гэдгээ Ц.Элбэгдорж ерөнхийлөгч дуулгасан. Х.Баттулгын хувьд сүүлийн саруудад улс төрийн үйл ажиллагаагаа маш эрчимжүүлсэн. Г.Уянгыг өөрийн намдаа татсан. Уянга нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу давшилсан үйлдэл хийж эхэлсэн. Ийм л дүр зураг өрнөж байна. Н.Алтанхуягийн адил Х.Баттулга үүцээ задална гэсэн боловч, хэдэн хүний нэрнээс цааш яваагүй, одоохондоо. Харин МоАХ, Жудагт Монгол зэрэг хөдөлгөөнийг ил далд удирдаж, санхүүжүүлж байна гэх мэдээлэл мэр сэр гарч байгаа. Өөрийг нь буруутгаад байгаа Ардчилсан намаасаа хөндийрч, улс төрийн шинэ намын нэрийг эзэмшигчээс нь шилжүүлж авсан гэх мэдээлэл олны сонорыг мялаах болсон. Х.Баттулга гэх нэрийн хамт их мөнгө гэж сонсогдох болсон. Түүнийг намтай болсон, мөнгөтэй гэх утгаар нь Уянга гишүүн бараадах болсон гэх яриа ч чихнээс чих дамжих боллоо. Харин түүнийг баривчилж чадахгүй ч, түүний эзэмшлийн Баянгол зочид буудалд тусгайгийнхан үзлэг хийж эхэлсэн мэдээлэл байна. Түүний өрөөнд үзэж нягтлах шаардлага гарсан гэж ойрын сурвалж тодотгож байна. Түүнийг өнөөдөр барьж саатуулахгүй ч, маргааш барихад бэлэн болжээ. 

 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:haluuhan yum blj bnaa 2016-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?