ЖИРЭМСНИЙ СҮҮЛ САРУУДАД УМАЙ ЭЗЭЛХҮҮНЭЭ 500 ДАХИН НЭМЭГДҮҮЛДЭГ

2018-12-11  
 
Ээлжит ярилцлагын буландаа тавтай морил үзэгч уншигчдаа. Энэ удаа бид Сорхун эмэгтэйчүүдийн эмнэлэг, сувилалын эмч М.Оюундарьтай ярилцлаа. Бидний ярилцлагыг жирэмсэн болон төрсөн ээжүүд шимтэн уншаарай. 

Жирэмсэн болох үед эмэгтэй хүний бие, сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд гардаг вэ? 

Эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаас умайд үр тогтож эхэлсэн цагаас эхлэн эмэгтэй хүнд тогойноос хөлийн ул хүртэл маш том өөрчлөлт явагдаж эхэлдэг. Хамгийн түрүүнд сэтгэл санаанд өөрчлөлтүүд илэрч амархан уйлах, гомдох, баярлах зан байдлууд илэрч сэтгэл санааны хувьд нилээд тогтворгүй болдог. Хоёрдугаарт зүрх судасны тогтолцоо өөрчлөгддөг  тухайлбал цусны эргэлт цусны хэмжээ нэмэгддэг учир нь эмэгтэй хүн жирэмсэн болмогц ихэс гэдэг цоо шинэ эрхтэн бий болдог. Энэ эрхтэн бол ээжээс ихсээр дамжиж ураг гэсэн шинэ цусны тогтолцоо бий болж байгаа учраас цусны хэмжээ нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй хүний хэвийн үед шахдаг байсан зүрхний цусны багтаамж  цусны эргэлт нэмэгдэж байгаа учраас илүү хүчтэй илүү эрчимтэй явагддаг гэсэн үг. Тиймээс жирэмсэн  ээжийн хэвийн үеийн цусны даралтаас  артерийн даралт нэмэгдэх цусны фульс нэмэгдэх талаас  өөрчлөлт гарч байдаг. Амьсгалын тогтолцооны талаас гэвэл хамрын цусан хангамж нэмэгдсэнтэй холбоотойгоор хамар  харшилтай ч юм шиг, ханиадтай ч юм шиг байнга битүүрэх зовур илэрч байдаг. Энэ нь мөн л хамрын цусан хангамж нэмэгдсэнтэй холбоотой байх нь. Жирэмсний сүүлийн саруудад өрц дээшээ өргөгдсөнөөс болж жирэмсэн ээжийн амьсгал давчдах зовиур илэрч байдаг нь цээжний хэлбэр анатомийн бүтэц өөрчлөгдөж цээж өргөн, хавирга гадагшаа тэлэх явцаас болж амьсгал өнгөц гүн, олон удаа болж байдаг. Бөөр шээсний замын хувьд жирэмсний дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний гөлгөр булчингууд суларч байдаг. Үүнтэй холбоотойгоор бөөрний аяганцар, тэвшинцэр бүтцүүд өргөссөнөөс болж шээс тунах, өгсөх замын халдварын эрсдэл нэмэгддэг. Энэ нь жирэмсний сүүл саруудад ч тохиолддог.

Эдгээр өөрчлөлтөд хамгийн их өртдөг эрхтэн юу вэ? 

Энэ бол эмэгтэй хүний умай юм. Энэ эрхтний хувьд хэвийн үед 70 гр орчим жинтэй, 70 см урттай, 25 см өргөнтэй маш жижигхэн эрхтэн. Гэтэл жирэмсний сүүл саруудад умай нь эзэлхүүнээ 500 дахин нэмэгдүүлдэг. Дөнгөж төрсний дараа умай 35-38 см орчим урттай өргөний хувьд 25 см гэх мэтчилэн маш том хэмжээний өөрчлөлт умайд явагддаг. Төрсний дараа жирэмсэн үеийн бүхий л өөрчлөлтүүд төрсний дараах 6-8 долоо хоногийн хугацаанд  иргэж хэвийн байдалдаа орж байдаг. Энэ үеийг төрсний дараах үе гэж нэрлэдэг.  Төрсний дараа үүссэн бие махбодь сэтгэл санааны  бүхий л өөрчлөлтүүд эргээд хэвийн байдалдаа орох чухал үе учраас энэ үеийг л маш онцгой анхааралтай байж  амьдралын нандин мөч гэдэг утгаар нь ойлгож эрүүл зөв байдлаас нь энэ хугацааг өнгөрүүлэх ёстой гэсэн үг л дээ.

Гам барихын ач холбогдлын талаар?

Гам барина гэдэг бол манай монголчуудын хувьд  дээр үеэс уламжилж ирсэн маш чухал зүйл гэдгийг мэддэг ойлгодог. Гэвч энэ тухай мэддэг боловч шинжлэх ухааны үндэслэл талаас нь гам барьж байгаа хүмүүс маш ховор байдаг. Жишээлбэл төрсний дараа  хань ижил, ээж аав нь асарч ямар ч байсан хүйтэн ус, маханд гар хүргэхгүй байлгах иймэрхүү халамж гэрийн нөхцөлд үзүүлдэг. Тэгэхээр эмнэлгийн нөхцөлд, шинжлэх ухааны үндэслэлтэй төрсний дараах ээжүүдэд зориулсан асаргаа гэдэг өөр ойлголт юм. Монгол эмэгтэйчүүдийн хувьд ямар хандлагатай байдаг гэхээр нэг төрөлтөөс дараагийн төрөлтийн хооронд гам барилт сайн биш, төрсний дараах дэмжлэг болох витаминаа авч хэрэглэх нь харьцангуй ховор байдаг. Жирэмслэлт болгон төрөлт болгон өөр өөр учраас нэг жирэмслэлтээс дараагийн жирэмслэлтэд шилжих тэр хоорондох зайнд тухайн эмэгтэй өөрийнхөө биед хэрэгтэй эрдэс бодис, аминдэмээ авч чадахгүй байвал дараагийн жирэмслэлт хүндрэх асуудал маш их тулгардаг.Төрсний дараа ямар нэгэн зовиур байх юм бол дараагийн жирэмслэлт төрөлтийн дараа л арилдаг гэж монголчууд бид ярьдаг нь батлагдсан ойлголт биш ч үгүйсгэх аргагүй юм. Тэгэхээр төрсний дараах асаргаа маш чухал юм. Үргэлжлэлийг та параах линк рүү орж уншина уу http://hidoctor.mn/archives/3599?fbclid=IwAR3FPjwzGTWu2tiZad-8IbVUz3LEeMTL4gDCDIhJ4i_qeZdBJFHnGTQSRio

 

 

 

Ц.ТЭГШБУЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?