ЦОГЗОЛМАА САЙД МУУХАН ЭРЧҮҮДЭЭС ИЛҮҮ ДЭЭР АЖЭЭ

2018-12-11  

Тэр эршүүд зоримог аж. Нялцгай зан чанаргүй. Боловсрол-Соёл-Спорт-Шинжлэх Ухааны сайдаар томилогдохдоо л тус яамыг өөрчилнө, дарга нарыг нь хална солино, эрүүл саруул уур амьсгал оруулна гэж мэдэгдсэн. Тиймээс Яаманд очсон цагаасаа л яамыг гартаа оруулсан газар, хэлтсийн дарга нарын томоохон эсэргүүцэлтэй тулгарсан. Тэднээс айж эмээж, хэлснээсээ ухраагүй. -Энэ яам бол төрийн яам биш болжээ. Намын томилгоо ч биш. Эдийн засаг, сонирхлоороо нэгдсэн газар, хэлтсийн дарга нарын бүлэглэл яамыг удирдаж байна. Тэднийг өөрчлөх, тогтсон хэвшлийг таслахыг оролдсон хэн гэдэг сайдыг тэсгээдэггүй нөхцөл байдал нүүрлэсэн. Тиймээс аль ч намын хэн гэдэг сайд ч томилогдож очоод ажил нь урагшилдаггүй. Тиймээс энэ бүлэглэлийг тасдаж байж ажил төрөл урагшилна гэж зоригтойгоор Цогзолмаа сайд л хэлж байсан. Тэр өөрчлөлтийг эхлүүлсэн ч, гүйцээж амжилгүй, "Дайчин эмэгтэй" гэдэг нэр цол зүүн Боловсролын сайдын албан тушаалаа өгч байна.

Улс төрчдөд үгүйлэгдэх болсон үзэл бодолдоо үнэнч байх гэдэг авууштай зан чанар бий. Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын кабинетийн гишүүдээс орь ганцаараа Засгийг унагахад кноп дарсан. Түүнийхээ төлөө Сайдын албан тушаалаа өгөх, 2020 онд УИХ-д намаасаа дэвших эрхээ хасуулж буй. Цогзолмаа үүнийг өөрийн бүлгээс сайдаар томилогдсон 6 эрийн адил тооцоогүй биш тооцсон. Тэднийгээ дагасан бол сайдын суудлаа хадгалах л байсан. Улс төрийн карьераа таслуулахгүй байсан. Гэвч Цогзолмаа эрсдэлээ ухамсарлаж, 32-ын бүлэгтээ үнэнч үлдсэн цорын ганц эмэгтэй сайд. Түүнтэй ижил дэмжлэг авч сайдын суудалд тухалсан Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын олон эрэгтэй гишүүд өөрийн 32-ын бүлэг, түүний толгойлогч М.Энхболдоос урвасан. Харин тэр урвах гэдгийг үл мэднэ. Ийм нэг эмэгтэй сайд өнөөдөр ажлаа өгөх гэж байна. Ноён урваач, нохой шарваач гэдэг. Монголын улс төр урвалт, шарвалтаар дүүрчээ.

Цогзолмаа. Төрийн мэргэшсэн албан хаагч. Дүүргийн дарга, Нийслэл хотын орлогч дарга зэрэг төрийн өндөр, хариуцлагатай албан тушаалыг хашиж ирсэн туршлагатай. Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх Ухааны Яамыг шинэчлэх гэж зорьсон. Өөрийн шинэчлэлийн бодлогодоо тууштай байж чадсан. Багшийн мэргэжилтэй учир энэ яам түүнд ойрхон байсан гэж хэлж болно.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Энэ хөлсний бичээчид юу гэж ч тархи угааж мэднэ дээ, одоо энэ цогзолмаа бол ардын баатар эмэгтэй юм байна, тийм үү 2018-12-11
Хишгээ:Чи хөлсний бичээч гэдгийг яаж мэдэж байгаа юм ???Батлачих???Нэрээ бичээд комент бичиж бай !!!! 2018-12-11
Зочин:Хариултаар чинь ... 2018-12-11
Иргэн:Үнэхээр яаманд ажил хийдэг хүн байгаагүй хов ярьж зүгээр суудаг газар байсан. Одоо бол ажил буцалж байдаг болсон олон хүн сайд яваасай ядарч байна ажлаар үнэхээр булах юмаа гэж ярьж байна. Хөхөхө 2018-12-11
Zochin:Одоо ч ажил хийдэг нь ад үзэгдэх болж дээ .арай гэж мэргэжлийн сайдтай салбар болохоор дээр дооргүй элдэв юм бичиж байгаад л огцруулчих юм аа. 2018-12-12
Иргэн:Хэдий хамтран ажилласан хүндээ үнэнч байлаа ч гэсэн эх орноо бодохгүй бол хэцүү л дээ ...Мянган сайн байгаад ч эх орноосоо урвасанд тооцогдоно шдээ ... 2018-12-12
Баяр:Үнэхээр таалагдлаа энэ нийтлэл Дайчин сайддаа амжилт хүсье Мундаг эмэгтэй шүү 2018-12-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?