2018 оны 12 дугаар сарын 11-ны 02 цагийн орчим, БГД-ийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна.
Түргэн тусламжийн эмч нөхрийг нь үлдээн эмэгтэй тээвэрлэн явсан ч тухайн өвчтөний нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөжээ. Улмаар машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн автомашин эвдэрчээ. Эмчийн гар нь гэмтэж, гипсдүүлсэн мөн тархи нь доргиж, эмнэлгийн тусламж авсан байна.
Тангараг өргөсөн эмч нар ард түмнийхээ төлөө 24 цаг тасралтгүй ажиллаж байхад архидан согтуурсан энэ мэт хүмүүсээс болж эрүүл мэндээрээ хохирсоор байх уу ?
Ийм иргэд та бүхэн түргэн тусламжийн эмч жолооч нарын ажлыг хүндэтгэн үйлчлүүлнэ үү.
Ц.ХИШГЭЭ