ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧЭЭ

2018-12-11  

2018 оны 12 дугаар сарын 11-ны 02 цагийн орчим, БГД-ийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна. 

Түргэн тусламжийн эмч нөхрийг нь үлдээн эмэгтэй тээвэрлэн явсан ч тухайн өвчтөний нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөжээ.  Улмаар машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч,

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн автомашин эвдэрчээ. Эмчийн гар нь гэмтэж, гипсдүүлсэн мөн тархи нь доргиж, эмнэлгийн тусламж авсан байна.

Тангараг өргөсөн эмч нар ард түмнийхээ төлөө 24 цаг тасралтгүй ажиллаж байхад архидан согтуурсан энэ мэт хүмүүсээс болж эрүүл мэндээрээ хохирсоор байх уу ?

Ийм иргэд та бүхэн түргэн тусламжийн эмч жолооч нарын ажлыг хүндэтгэн үйлчлүүлнэ үү. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сараа:ээ чааваас даа яасан эргүү хог вэ ? эхнэрт чинь туслах гээд байхад ?!! 2018-12-11
Иргэн :Хамгийн тэнэг...Зохих шийтгэлийг хүртээх л хэрэгтэй... Гэртээ дарангуйлалд сурчихсан тэднийхээ жишгээр л байх шиг ...Ёс зүйгүй нөхрийг бурхан цээрлүүлэг ... 2018-12-12
zochin:sogtugar es bus uildel hiihgchdig yamaarch yum de tugshuurtei.niigem ulam aimshigtai bolj bn hendech itgeh argagui.bidni ur hoich iim hetsuu niigemd amidarna gedeg emegneltei.oorchlolt zow toloshil zow amdarlin hew mayg heregtei bn. 2018-12-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?