БАЯНГОЛ ЗОЧИД БУУДЛЫН ГАДНА ТАЛД ТАМИРЧИД ЦУГЛАРСААР

2016-04-11  

Баянгол зочид буудлын гадна талд сэтгүүлчид Х.Баттулга гишүүнээс мэдээлэл авах гэж хүлээх зуур УБ хотын захирагч Э.Бат-Үүл, АН бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Hero энтертайнментийн найруулагч Б.Баатар, Монголын жудо бөхийн холбооны тамирчид ирсэн байлаа.

Э.Бат-Үүл хэлэхдээ “Энэ талаарх мэдээллийг сошиал эх сурвалжаас аваад ирлээ. Ер нь бол нэгжлэг хийхэд тусгайгийнхан байх шаардлагагүй. Прокурор болон хөндлөнгийн гэрч байхад л хангалттай “ гэж хэллээ. 

Энэ үеэр бид Х.Баттулгын охин Б. Номингоос юу болоод байгаа талаар тодруулахад "Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас цагдаа нар ирж, өрөөнүүдийг битүүмжилсэн байдалтай байна. Нэмж 500 цагдаа ирнэ гэж сонслоо. Өглөөнөөс хойш аавтай уулзаж чадаагүй л явна" гэж хэллээ Энэ үеэр Спортын холбооны тамирчид нэмэгдэж ирсээр байна. Бид мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх болно.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
OT:Tamirchid maany tevcheertei huleej baisan ny deer sh dee. Herev ene Battulgin company buruu zuils hiisen bol harin ch tuuniig Judo-iin Holboonii erunkhiilu****in hundtei alban tu****alaas otsruulakhiig ta buhen ****ardakh heregtei. Yumni tukhand hurelgui tuuniig umuurch uls turjilguigeer olimpiin beltgelee sain bazaakhaa ankhaarsan ny deer biz dee. 2016-04-11
зочин:Аливаа асуудалд ухаа****ар хандах хэрэгтэй шүү. 2016-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?