АТГ-Г БӨХИЙН ӨРГӨӨ ШИГ ЛАЦДАЯ!!!

2018-12-12  

Авилгатай Тэмцэх Газар гол үүргээ биелүүлээгүй. Ард иргэдийн татвараар санхүүждэг хэрнээ ард иргэддээ үйлчлээгүй. Ихэс дээдсийн эрх ашигт хөндөлсөхийг санаархсан хэн бүхнийг "арчин зайлуулах", зарим улс төрчдийн зүйрлэн хэлснээр улс төрийн захиалгаар намнадаг, ажилладаг болсон гэсэн шүүмжлэлд сүүлийн жилүүдэд бүрэн өртсөн.

Энэ байгууллагын нэр хүнд унажээ. Дарга удирдлагад нь жирийн ард иргэд итгэл алдарчээ. Энэ байгууллага бол ганц Энхжаргал дарга бус. Тэгэхээр яалтай билээ. Нэгэнт хуулиар байгуулсан АТГ-ыг татан буулгалтай биш. Арга бодох цаг, ухаан сийлэх цагтай тухай тулгарчээ. Татан буулгаж болохгүй учир энэ байгууллага, түүний өнөөгийн удирдлагын бүрэлдэхүүнд итгэл үзүүлэх талаар олон нийтийн санал асуулгыг өрнүүлэх нь зөв байж болох. Ард иргэд итгэл үзүүлээгүй тохиолдолд тус байгууллагын бүх шатны удирлагыг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулж, шинээр цогцлоон байгуулах нь зөв юм гэж бодогдоно. Энэ байгууллагын өнөөгийн удирдлага Авилгатай Тэмцэх Байгууллагынхаа үүрэг зорилгыг ч сайтар ухамсарлаагүй байна гэж үзэх үндэслэл байна. АТГ-ын гол зорилго нь барьж хорихдоо биш, авилгад өртөхөөс урьдчилан сэргийлэх юм. Энэ зорилгоо Хурц ч, Ганболд ч, өнөөгийн дарга Энхжаргал ч умартсан байна. Зөвхөн дарга нарт буруу өгөөд зогсохгүй, аппарат нь ч ойлгосонгүй. Тиймээс ганц дарга Энхжаргал биш, бүх шатны дарга, удирдах бүрэлдэхүүнийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлж, даргад биш өргөсөн тангарагтаа үнэнч байж чадах мэргэжлийн багийг томилох нь зөв юм гэсэн санааг дэвшүүлж байна.

Бөхийн өргөөг хэдэн сараар хааж, лацдаж болсон юм чинь, АТГ-ыг ард иргэдийн итгэл үзүүлтэл лацдаад, данс тооцоог нь хаавал яасан юм бэ. Шударга иргэдийг айлган сүрдүүлдэг байгууллага бий болгох гэж АТГ байгуулаагүй. Энэ бол АТГ-ыг байгуулсан зорилгод үл нийцнэ. Тиймээс энэ байгууллагад итгэл үзүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулгыг явуулья. Та бас саналаа хуваалцаарай.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Яг зөв би л гэхэд ЖДҮС с 2 жилийн өмнө ном журмаараа бага хэмжээний зээл аваад үйл ажил****а явуулаад цаг тухайд нь төлөөд үйл ажил****а маань жигдрээд дажгүй болж бгаа юм.Гэтэл улс төрчдийн золиосонд дуудагдаж ирээд байцаагдаад хулгайч луйварчнаараа дуудуулаад үзээгүйгээ үзэж байна.энэ АТГ чинь томчуулаа чадахгүй бж ядарсан ард иргэддээ яасан дээрэлхүү б**** вэ.Ард түмний эсрэг бай гэж ард түмэн эдэнд татвараасаа мөнгө төлөх ёстой юмуу.Юм хийж бгаа хийх гэж зүтгэж бгаа ард иргэдээ дарамталж айлга гэж энэ благыг байгуулаагүй байлгүй дээ 2018-12-12
Танил:Миэ. Энхболдын хувийн байгууллагыг хамаагүй хааж болохыымуу. кккк 2018-12-12
Зочин:Зөв санаа байна. Дарагыг нь солиод ажилчидыг нь хэвээр үлдээгээд шудрага ажиллаж чадахгүйг нь шууд халаад байвал зүгээр юм уу 2018-12-12
Зочин:МАШ зөв санаа байна. Иргэддээ үйлчилдэггүй ийм байгуул**** хэрэггүй. Санал асуулга явуулахыг дэмжинэ. 2018-12-13
Зочин:АТГ Энхжаргалын уед Хурцын уеийнхтэй харьцуулахад харин ч шударга болж байна Элбэгдоржийн уед хэдэн мянган бизнес эрхлэгчдийг хорьж цагдаж байхад хэвлэл мэдээлэл огт дуугардаггуй л байсан даа Одоогийн эрх баригчид Энхжаргалыг болиулж оорсдийн зунийг л тавих гэж байгаа юм Харим хулгайч луйварчдыг барьж хорино ш дээ Оор яах юм Нийгмээрээ МАНАН гээд орилоод байгаа биз дээ Унэхээр ч дэндуу их хулгайлсан байна Цагаан мэт нь инженеруудээ хульхидаж Эрдэнэт эзэмших естой зэсийн катодын уйлдвэрийн тухай унш даа Манан шоронд суух ээлж ирэхлээр АтГ г татан буулгая гэж байна уу Ер нь бол цагаан захтнуудыг шоронгоос илуу хоронгоор нь шийтгэх нь зовоо Тэрэнтэй санал нэг байна Хураасан хоронго монгийг тогтмол ил тод тайлагнах хэрэгтэй Юунд дарцуулсан талаар засгийн газар мэдээлэх естой Дарга нарын хахууль зангамж унэтэй машинд явж магадгуй л байх Олон нийтийн хяналт чухал 2018-12-14
зориг:Бусад улс орнуудад том том албан тушаалтнуудыг барьж шийтгээд улс эх орноо хохиролгүй болгоод л байх юм. Манайд болохоор улайм цайм ил байгаа асуудлыг шалгасан нэр зүүгээд ямар ч асуудалгүй гээд мөнгө угаалт хэлбэрээр ажиллаад байх юм. Хэзээ хэн энэ бүхнийг цэгцлэх вэ? 2018-12-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?