МОНГОЛЫН ТӨРИЙГ ИЙМ ХҮМҮҮС УДИРДАЖ БАЙЖ ГЭЭД БОД ДОО, АРД ИРГЭД ЭЭ!

2018-12-13  

Монголын төр ялзарчээ. Монгол төрийг эрх барьж байсан төрийн тэргүүн Элбэгдорж, ерөнхий сайд Алтанхуяг нар шиг хүмүүс ялзруулжээ.

Телевизийн дэлгэцээр ээлжлэн гарч, бие биенээ муулж, үзэн ядаж, бие биес рүүгээ үгийн мууг шидлээ.

-Алтанхуяг намайг огцруулаад өгөөч гэж өргөдлөө барин орж ирсэн. Би засаг огцруулах дургүй. Яагаад гэвэл би огцрох гэдгийг үзсэн гэж Элбэгдорж "Ам нээвэл"-д орохдоо хэлсэн бол,

-Хамгийн олон Засгийг огцруулсан хүн бол Багабанди. АН-ын Засгийн газрыг огцруулсан хүн бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгч. Тэр төлөвлөсөн ажлаа хийхэд нь би саад болж байсан учир намайг огцруулсан. Огцруулахаасаа өмнө, ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж миний ярьсныг дуулж надад сануулга өгч миний эхнэрийг онгоцны буудал дээр саатуулсан гэж Алтанхуяг нэг хоногийн зөрүүтэй ярьсан. Хэн нь үнэн ярив гэдгийг итгэхэд бэрх. Аль алинд нь үнэний хувь, аль алинд нь худлын хувь оршино гэж харж байна.

Мөн,- МАНАН гэж байхгүй. Намайг энэ бүлгийн толгойлогч болгосон байдаг. Тэд ярьж буй кинондоо үнэмшчихэж гэж Элбэгдорж "АН"-д хэлсэн бол,

-МАНАН-гийн толгойлогч Элбэгдорж 8 жил төрийн тэргүүнээр суусан. Тэр залгамжлагчаараа М.Энхболдыг сонгосон. Түүнийг Монголын хаанаар дахин 8 жил суулгахыг санаархсан. Тийм ч учраас АН-ын Засгийн газрыг унагаж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэгснээрээ 2016 онд АН-ыг ялагдуулах ажлыг Элбэгдорж хийсэн. Зорилго нь М.Энхболдыг өөрийн залгамжлагчаар суулгах. Ингэж Алтанхуяг ерөнхий сайд "ЦЯ"-д орохдоо хэлсэн.

Тулгын чулуу 3-лаа ижил байх нь дээр. Нэг нь сондгой том байвал дээр тавих тогоо хөмөрнө гэж ярьж, сурталчилж байгаад Бат-Эрдэнэ аваргыг дарж, Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр сонгосон нь 2013 он. Гэвч тэд тулгын З чулуу шиг байж чадаагүй. АН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан ерөнхий сайд Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар төрийн өндөр тушаалд очингуутаа нэг зүгт харж чадаагүй. З.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр нэгдэж Алтанхуягийн тэргүүлэх засгийг унагаж, намыг нь булаан авч байсан. Дараагийн ерөнхий сайд Ч.Сайханбилэг бол ерөнхийлөгч Элбэгдоржийн ивээлд багтаж, мөн л УИХ-ын дарга З.Энхболдтой "тулалдсан". 

Ийм л удирдлагатай бид явж ирлээ. Тэдний өмнө МАХН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан, Монгол улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Н.Багабанди ерөнхийлөгч, ерөнхий сайд, намын дарга Н.Энхбаяртайгаа мөн л тангараг тасарсан байсан. Одоо хэр тэр нь үргэлжилдэг.

Түүний дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Энхбаяр өөрийн намын ерөнхий сайд С.Баяртай мөн л таарамжгүй он жилийг үдсэн. Одоо ч мөн бие бие рүүгээ хөвөнд боосон чулуу шидэлцсээр байдаг.

Тэгвэл өнөөгийн ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нэг талдаа гарч, УИХ-ын дарга М.Энхболдыг шахаж байна. М.Энхболд нь ерөнхий сайдаа унагахыг санаархаад хүчирсэнгүй. Ийм л явдал Монголд сүүлийн 20 гаруй жил үргэлжилж байна.

Монголын төр засаг Орос ардын гурван тийшээ харсан "Хун шувуу, цурхай загас, хавчны" үлгэрийг санагдуулж байна. 

Үйлс үл бүтэж, гагцхүү зовлон л урсаж байна гэж үлгэрт гардаг шиг үйл явдал Монголын төрд өрнөж байна.

Бид өөр хоорондоо ч учраа олж чаддаггүй, өсөрхөн хонзогнодог ийм л удирдагчидтай байж, байгаа ч юм байна, ингэхэд. 

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Энэ бол Монголчуудын унаган төрх гeни ингэж байгаад сүйрдэг гэдгээ яаралтай ухаарах цаг болжээ Эзэнтэй төр гэдгээ харуулах аавын хүү байна уу?!!! 2018-12-14
Зочин:Хүн намынхан хүмүүс уул нь боловсролтой улсад зохих алба хашиж байсан өнгөрсөн алдааг давтахгүй засаад явах байх ард түмэн дэмжэнд өгвөл амархандаа уул нь бид цөөхөн уул хүмүүжил уга**** сайтай ард түмэн шүүдээ 2018-12-14
zochin:Цөөхөн Монголчууд минь эээ эв эеэ хичээх цаг шүү. Гадныхны хоол болов доо. Хүрэлсүх Японд айлчилдаг нь тун буруу шүү. Хойд урд 2 Хөрштэй маань Газар нутгийн маргаантай байгаа орон руу очдог нь ОХУ болон БНХАУ-ын Удирдлагуудын уурыг хүргэснээр юу болох вэ гэдгийг урьпчилан харах хэрэгтэй байсан юм..Дараа дараагийн Уддирдагчид маань 2 Том Хөршийнхээ Гадаад бодлогыг хүндэтгэж байх хэрэгтэй 2018-12-15
zochin:duugui baij baigaad dandaa muu um chiideg Bagabandi estoi chogiin novsch ,odoo boon do**** ,altaar umbadag. 2018-12-19
Зочин:3 сая шахуу ажилчид аа зөв зохион байгуулаад сайхан амьдруулдаг WALL MART дэлгүүрийн эзнээс долоон дор энэ удирдагч байсан гэх өлөн тушаалтнуудыг харахаар үнэн зэвүү хүргэдэг юм... 2019-07-04
Эрдэнэ: Эмгэнэл. Бид азгүй ҮЕ 2019-08-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?