“ТҮМНИЙ 76” САНАЛ АСУУЛГАД ОДООГООР 250 ГАРУЙ САНАЛ ИРЭЭД БАЙНА

2018-12-14  

Монгол улсын иргэд бүр үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж дөрвөн жилд нэг удаа төрд төлөөлөх хүнээ сонгодог ч та биднийг төлөөлөн төрд гарсан эрхмүүд шударга бусын хонгилоор орж эцэстээ иргэд сонгогчдынхоо эрх ашиг улс орны авилгагүй байдлыг умартан зөвхөн газрын доор баялагын төлөө хоорондоо байлдаж байна.

-Үүний үр дүнд Монголын ард түмэн агаарын бохирдолтой хорт утаагаар амьсгалан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ элдэж чадахгүй байна.

-Үүний үр дүнд бензин шатахуун өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна.

-Үүний үр дүнд ажилгүйдэл ядуурал туйлдаа хүрч нийгэмд гэр бүл салалт, архидалт хулгай дээрэм нэмэгдсээр байна.

Тиймээс Монголын ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ одоо л эдэлж төрд түмнээ төлөөлөх түшээдээ улс төрчдөөс бус улс орноо удирдан жолоодож чадах Оюунлаг иргэдээсээ шударгаар сонгох цаг болжээ

"Түмний 76"-г сонгох эрхээ та эдлэхийн тулд нийгэмд ёс суртахуун, хууль журмыг хэвшүүлэх, дадуулах, чадвар бүхий, "Түмний 76" эрхмийг олон нийтийн санал асуулгаар тодруулахад гар бие оролцох боломж байна. 

Нэр дэвшигчид тавигдах шаардлага Монголын төрд шударгаар зүтгэх чин эрмэлзэлтэй, нэр төр цэвэр, эрүүл чийрэг иргэн байна.

Санал асуулга 3 үе шаттай бөгөөд нэр дэвшүүлэх хүмүүсийг 2018 оны 11-р сарын 29-нөөс 2018 оны 12-р сарын 29-ний хооронд Control.mn сайтан дээрх маягтын дагуу бөглөнө.

"Түмний 76" санал асуулгад одоогоор 250 гаруй санал ирээд байна санал дуусахад 16 хоног үлдлээ.

Монголын баялагт цөөн хүмүүс эзэн сууж, ард түмнээ удирдан засаглаж чадахгүй байгаа учраас олигархуудын савраас аваръя. Тиймээс өнөөдөр иргэн бүр эрхээ элдэн сонголтоо хийх цаг хэдийн иржээ.

Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл дараах линкээр https://goo.gl/forms/6tNGHzYXB63yPH5k1 нэвтэрч өөрийн саналаа илгээнэ үү.

Хэрэв та утсаар холбогдож санал өгөхийг хүсвэл 99147076, 88106607 холбогдоорой.

 

 

CONTROL.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СУДЛААЧ:БОЛЖ ӨГВӨЛ НАМЫН ХАРЪЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ШУДАРГА, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮСИЙГ СОНГООВОЛ ЗҮГЭЭР ШҮҮ 2018-12-15
СУДЛААЧ: ХУРЦ ГУАЙ БОЛОН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ДАВАА, МИНИЙ ГАЗАР ШОРОО ХӨДӨЛГӨӨНИЙ БОЛД НАРРЫГ СОНГООХ ХЭРЭГТЭЙ. НАС ЗААГААГҮЙ ННЬ САЙН БАЙНА. ШУДАРГА ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛОХ АХМАДЦЦД ОЛОН БАЙВАЛ САЙН 2018-12-15
Бадрал:Санаачилгыг дэмжиж байна. Энэ санал асуулгаар дэмжигдсэн хүмүүс УИХ-ын гишүүд болчихгүй ч Монголд өнөөгийн улс төрчдөөс гадна ийм ийм чадалтай, мэдлэг турш****тай хүмүүс байдаг юм гүү гэдгийг ойлгуулахад онцгой чухал юм. Тэгснээрээ иргэдийн сонголтод дэм болно гэж бодож байна. Танай сайтынханд баяр хүргэе. Хараат бус гэдгээ л батлаарай. Тэгвэл ард түмэн дэмжинэ ээ. 2018-12-15
Мандуул:Комментатор Энхбат гуай ТВ-ээр улсаа удирдах улсын шигшээг сонгох хөдөлгөөн гэж ярьсан нь маш зөв сонсогдсон. Ер нь бид нэг намын нөхдүүдийг сонгож гаргана гэдэг тэр НАМЫН л төр байгуулагдаж байгаа гэсэн үг. Улсынхаа хамгийн шилдгүүдийг сонгох аваас УЛСЫН ШИГШЭЭ-гээс бүрдсэн. УЛСЫН ТӨР л байгуулагдана. Санаачлагчдад баяр хүргэе. Та нар Оюун багш шиг дахиад хэдэн докторууд, эсвэл Содном гуай, Хурц гуай, Гал голомт хөдөлгөөний Мөнхөө гуай гээд мундагчуудаар багаа өргөтгөвөл зүгээр юм шиг. 2018-12-15
Эрдэнэсувд:Зохион байгуулж, санаачилж байгаа хүмүүс нь өөрсдөө сонгуульд дэвшихгүй хүмүүс гэдэг чинь харин нь зөв байна. Сэтгүүлч, Чимгээ нарыг оруулвал иргэд идэвхтэй оролцох байх. Өөрсдөө дэвшинэ гээд амбицлаад байх юм болов уу. 2018-12-15
zochin:Bayanmunk avarga, juji****n Sosorbaram nariig oruulah heregtei. 2018-12-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?