САЙН МЭДЭЭ: “АЧИТ-ИХТ” ХХК ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ТАРААЖ ЭХЭЛЛЭЭ

2018-12-14  

Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансаас хасагдсан 2-р овоолгыг байгальд сөрөг нөлөө багатай арга ашиглан “Ногоон” зэс буюу катодын зэс үйлдвэрлэж буй “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд баялгийг бүтээгч ажилчдад үр шимийг хүртээх зорилготой давуу эрхийн хувьцаа гаргахаар “Ачит Зэс” хаалттай ХК-ийг 2018 оны 6-р сард үүсгэн байгуулсан байна.

“Ачит Зэс” ХК нь “Ачит-Ихт” ХХК-ийн охин компани бөгөөд Монгол Улсад анх удаа баялгийг бүтээж байгаа ажилчдад үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа гаргах замаар олгож байгаа нь бизнесийн салбарт үлгэр жишээ болохуйц шинэлэг ажил юм.

Энэ шинэлэг ажлыг Үнэт цаасны арилжааны андеррайтер “БиДиСек” ХК-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. “Ачит зэс” ХК 2018 оны 9-р сард давуу эрхийн хувьцаагаа хаалттай хүрээнд буюу “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад санал болгон эзэмшүүлж, хувьцаа эзэмшигчийн батламжийг гардуулан өгч байсан бол өнөөдөр давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд эхний улирлын ногдол ашгийг олгож эхэллээ.

Энэхүү давуу эрхийн хувьцааны ногдол ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.5 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй бөгөөд “Ачит зэс” ХК-ийн давуу эрхийн хувьцааны хүү нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийн хүүгээс дөрөв дахин их юм байна.

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь 2014 онд ашиглалтад орсноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд овоолго ашиглалтын төлбөрт 7.8 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д, 133 орчим тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төлж иржээ. Катодын зэсийн үйлдвэр ажиллаж эхэлснээр орон нутагт 220 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Элбэгдорж:НОРОВЫН АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ ХЭЛСЭНДЭЭ ЭЭБИ ЯДАЖ ХАЯГДАЛ ОВООЛГЫГ НЬ АРД ТҮМЭНД ҮЛДЭЭГЭЭЧ !!!! ЯМАР ХАНАЖ ЦАДДАГГҮЙ БУЗАР ШУНАЛ ВЭ ? ГЭЖ ....Ц.ЭЛБЭГДОРЖ ЭХ ОРНООСОО УРВАЖ , ЗАРЖ , АВИЛГА , ДЭЭРЭМ , КАЗИНОДОЖ ОЛСОН БУЗАР МӨНГӨНӨӨСӨӨ 30 САЯ $ ГАРГАЖ ХАЯГДАЛ ОВООЛГО БАЯЖУУЛЖ ЦЭВЭР ЗЭС УТАС , ХАВТАН ГАРГАДАГ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ ӨӨРИЙН ХАМ ХЭРЭГТЭН , ХАМСААТАН ЦАГААНЫ ЭХНЭРЭЭР ТОЛГОЙЛУУЛАН УДИРДАЖ , ТАТВАРААС ЗАЙЛСХИЙН ХАГАРТЛАА ШУНАН БАЯЖИЖ БАЙГАА БАРИМТ , ОНЛАЙН --- ЛАЙВ ХИЧЭЭЛИЙГ МАНАЙ НЭРТ ӨМГӨӨЛӨГЧ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ЗААЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ҮЗСЭН БИЛЭЭ !!!! ГЭТЭЛ ГЭМТ ХЭРГЭЭ НУУМАР АЯДАЖ ХАР ПИАР ХИЙЖ ЭХЭЛСНИЙ ЭХНИЙ ЖИШЭЭ ЭНЭ БАЙНА !!!! АНХААР БҮҮ ХУУРТ !!!!!!!!!! 2018-12-16
Монгол улсын иргэн байна:Энэ Монголын бизнесмэнүүдэд үлгэр жишээ болсон маш зөв зүйтэй ажил даа Монголд 10 компани ийм давуу эрхийн хувьцаа гаргаж ногдол ашиг тараахад ард түмний амьдрал өөр болно доо Та бүхэн Цагаанаас үлгэр ж ишээ ав Энэ үйлдвэрт Элбэгдорж гэдэг хүн ямар ч хамаагүй Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй тэр хавийн малчдын мал хүнийг хордуулах шахаж байсан хаягдал овоолгыг энэ үйлдвэр ашиглаж зэс гаргаж, 200 гаружй хүн маш гайгүй цалинтай амьдарч байна өмнө н Зэс эрдэнийн хувь гээд хэсэг хүмүүс ийм үйлдвэр ажилллуна гэж эрдэнэтийнхнээс мөнгөө цуглуулаад яадаагүй бөөн хэроүүл уруул болдог тамын тогооны үлгэрээр битгий асуудалд ханд нэг ч гэсэн зөв зүйтэй юмыг дэмжиж сур манайхаан монголчууд аа 2018-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?