ДЭЛХИЙН ТАЙЗАНД ГАРАХ ХАТДЫГ БЭЛТГЭНЭ

2018-12-15  

Бүх насныханд зориулагдсан, гоо зүй, гадаад хэл, эрүүл чийрэг бие галбирын хөгжил боловсролыг цогцоор нь олгох зорилготой “Hatun” төв албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

“Hatun” гэдэг нь уйгаржин монгол бичгээр “Хатан” гэсэн утга бүхий мэдлэгтэй, эрүүл чийрэг бие галбиртай, хэлний мэдлэгтэй, гоо зүйн өндөр соёл боловсролтой хатдыг бэлтгэх, тэднийг хөгжүүлэх зорилготой учраас төвөө ийнхүү нэрлэжээ. 

“Hatun”  төвийг үзэсгэлэнтэй үеэл бүсгүйчүүд үүсгэн байгуулжээ. Монголдоо мэргэжлийн модель гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж, Австрали улсад мэргэжлээ дээшлүүлэн суралцаж Австралийн алдартай дизайнеруудад үнэлэгдэн томоохон загварын тайзнаа өөрийн ур чадварыг харуулж  монголынхоо нэрийг өндөрт өргөсөн загвар өмсөгч Т.Туяамаа, түүний үеэл эгч “Hatun” төвийг үүсгэн байгуулагч Б.Батдулам нарын мөрөөдөл ийнхүү биелэлээ олжээ.

Бүсгүйчүүд цаг үеийн хэрэгцээ нийгмийн шаардлагад тулгуурласан олон ажлын санаачлан хийж байсан бөгөөд 2015 онд цэцэрлэг байгуулж, 2017 онд гоо сайхны дэлгүүр байгуулж, 2019 оныг угтан ийнхүү “Hatun” төвөө нээж байгаа юм байна.

Тус төвийн нэг давуу тал нь хэлний мэдлэгт ихээхэн ач холбогдол өгч байгааг онцолж байсан. Манай улсын загвар өмсөгчдийг гадны маш олон тайз хүлээж байдаг, тэд авьяас чадвар, гоо зүйн хөгжил сайтай байдаг ч хэлний мэдлэгээ улам тэлэх зайлшгүй шаардлагатайг тэд олж харснаар уг сургалтын төвөө нээсэн байна.

Үүсгэн байгуулагчид хэлэхдээ “Охид өсвөр үе, бүсгүйчүүд, ахмадуудад чиглэсэн дараа дараагийн олон ажлууд төлөвлөгдсөн байгааг нээлтийн үеэр онцлон хэлж байлаа. Нас харгалзахгүй иога, балет, тайзны алхаа, дуу хөгжим, гүүр будалт, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн “Hatun” мэргэжлийн гоо зүйн төвд хандаж болох юм байна.

Хэрэв та “Hatun” төвтэй холбохыг хүсвэл дараах утсаар холбогдоорой. Утас : 99191545, 76001545

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ажилд нь улам амжилт хүсье. 2018-12-15
Zolboo:avyaslag busguichuuded amjiltiin deediig eruue 2018-12-15
Ari:Gaihaltai busguichuuded amjilt husie. Ehluulsen ene saihan tov ni orgojin telj, huchirhegjin niigemd tolgoilon ih uilsiig buteegeerei. 2018-12-19
Oko:Amjit husey 2018-12-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?