БАЙНА УУ, БАЙНА УУ? ТҮМНИЙ-76-Д Г.АКИМЫГ ДЭВШҮҮЛЬЕ

2018-12-17  

-Байна уу? Контрол.мн сайт уу?

-Байна. Та контрол.мн сайттай холбогдлоо.

-Намайг Ичинхорлоо гэдэг. Дорнодод төрж өссөн юм.

-Та сайхан өвөлжиж байна уу? Ямар хэрэг зоригоор та манайхтай холбогдов?

-Түмний-76-д нэр дэвшүүлэх гэсэн юм. Утсаар өгч болох уу?

-Болно. Та хэнийг дэмжиж байна?

-Эгч нь, Дорнодын Матад сумаас гаралтай, Монголын нэртэй сэхээтэн Г.Акимыг дэвшүүлье.

-За хүлээн авлаа. Орчуулагч Г.Аким гэж ойлголоо, зөв үү? Учир нь шалгаруулалтанд зохих ёсны тодотгол хийсний үндсэн дээр, шалгаруулалт хийх учиртай юм.

-Мөн мөн. -Эгч нь "Түмний -76" санаачилгыг ихээхэн дэмжиж буй. Маш зөв санаачилга. Энэ ажлыг эхлүүлсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

-Баярлалаа. Улс орон сүйрлийн ирмэг дээр иржээ. Энэ бол улс орноо аврах хөдөлгөөн. Улс орныг эзэд нь аварна. Өөр хэн ч үүнийг хийхгүй. Тиймээс улс орныг аврах, энэ ангалаас гаргах, хөгжлийн замд нь эргэн оруулах ийм л 76 хүнийг олж тодруулахыг зорьж байна. Иргэн бүрийн оролцоо чухал. Таныг саналаа өгсөнд талархлаа илэрхийлье.

-Дүү минь болж өгвөл, Акимтай холбогдож, эгчийнхээ саналыг дуулгаарай. Битгий ухраарай гэж хэлж байна гэж уламжлаарай.

-Ойлголоо. Олон сэхээтэн ухардаг. Ийм ч ажилтай, тийм ч бүтээлтэй гээд. Бид утсыг нь олж холбогдоё. -За, залуусаа та нар ч гэсэн зүтгээрэй. Бид дэмжинэ. Бидэнд л хайрлах нэг л зүйл бий. Энэ бол эх орон минь билээ. -Баярлалаа. Бид хичээнэ ээ.

Г.Аким. Орчуулагч, сэтгүүлч, эрдэмтэн. Орос, англи хэлийг эзэмшсэн. "Ил товчоо" сониныг үүсгэн байгуулж, хөгжүүлсэн. Сонингоо орхисон ч сэтгүүл зүйгээ орхиогүй гэж тэр хэлж буй. Тэрбээр сүүлийн жилүүдэд судалгааны олон бүтээл туурвисан. Хадны сүг зургийг ч судлан, сонирхолтой таамаглал дэвшүүлсэн эрдэмтэн./

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?