АСЕМ-ЫН ЗОЧДОД ҮЙЛЧЛЭХ ТОГООЧ НАР ӨРСӨЛДЛӨӨ

2016-04-11  

АСЕМ-ын зочдод үйлчлэх тогооч нарын ур чадварын тэмцээний эхний шат өнгөрөгч баасан гарагт “Их тэнгэр” цогцолборт боллоо. Дөрвөн шаттай үргэлжлэх энэхүү тэмцээний эхний хэсэг нь өглөөний цай бэлтгэх бөгөөд 12 зочид буудлын 40 гаруй тогооч оролцож, богино хугацаанд шинэлэг санаа бүхий, амт чанартай зууш, өглөөний хөнгөн хоол бэлтгэж өрсөлдсөн байна.

Мастер тогооч нарыг Өглөөний хоол, Ази-Европ хоол, Монгол хоол, Далайн хоол гэсэн дөрвөн үндсэн хэсгээр, тухайн зочид буудлуудын зардлаар сургалтад хамруулжээ. Ирэх 5, 6, 7 дугаар сард зохиогдох тэмцээний дараагийн үе шатууд дээрх ангиллын хүрээнд зохиогдож, нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт 10 сая төгрөгийн шагнал олгох аж.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Moki:mgliinhe neriig buh talaara gargah heregtei 2016-04-11
aaaaaaaa:goy yumaa 2016-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?