МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА : БИД ДАЙНЫ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГААТАЙ НЭГЭН АДИЛ БОЛЖЭЭ

2018-12-18  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх зэрэг албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ,  зэрэг байгууллагуудын тэргүүн, ажилтан, алба хаагч нар, оролцож байна.

ЭНЭХҮҮ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА :

Та бүхний амрыг эрье!

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай 3 удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм.

“Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна.

Зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи, согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гаднын шалтгаант нас баралтаар Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ нь иргэний дайнтай Сири улсад энэ оны эхний 10 сарын байдлаар 18 мянга орчим энгийн иргэн, цэрэг болон босогч алагдсан гэх тоотой ойролцоо очиж байна. Энэ юу гэсэн үг вэ, бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ.

Дээрх харамсалтай нөхцөл байдал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах хуулиар хүлээсэн үүргээ Төр биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой. Иймээс золгүй үхлийн тоог бууруулах чиглэлээр та бүхэн хэрхэн, ямар арга хэмжээ авч ажиллах талаар нухацтай зөвлөлдөж, тодорхой шийдэл гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Монгол Улсад монгол хүнээс илүү үнэтэй капитал гэж байх ёсгүй.

Энэхүү хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах чиглэлийг та бүхэнд өгч байна. Хойтон жил та бүхэн ахин цугларахад дээр дурдагдсан зохисгүй тоонууд буурсан дүнтэй уулзах ёстой гэж бодож байна. Ийм л үр дүнг та бүхнээс хүлээе.

Ингээд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд  зохион байгуулж буй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан эхний илтгэлийг тавьж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:1 иргэний алтан амийг хөнөөсөн Лүндэндорж гэгчийг юуны өмнө зайлуулаачээ хүн алчихаад шүүгч нараа цалингаар нь хахуулдаад сууж байнх шүү дээ Энэ шударга ёс мөн үү 2018-12-19
ТА нарыг бүрэн дэмжиж байна:ГЭХДЭЭ хуулийн байгууллагуудаа өөрчлөн шинэчлэх боломж алга уу? Ерөнхийлөгчөө??? ТӨР гутааж байгаа шударга бусын хонгилыг нь устгах арга алга уу? 2018-12-19
ТА нарыг бүрэн дэмжиж байна:Доор бичсэн иргэнг дэмжиж байна. Яахараа хүн дайрч алсан нөхрийг ШЕЗ ийн даргаар ажлуулаад байна вэ? Яахаараа гавъяат цолыг нь хураахгүй байна вэ? элбэгдоржид л тусалсан гавъяатай байх. ХУУЛИЙН байгууллагуудаа өөрчлөн шинэчлээч 2018-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?