БАЙНА УУ, БАЙНА УУ, МАН-ЫН ДАРГА ДЭНДҮҮ ЖУЛДАЖ БАЙНА

2018-12-19  
-Байна уу, Control.mn сайт уу? Байна уу, байна уу? булан уу?
-Байна, тийм байна. -Нэг мэдээ хүргэе.
-Тэг тэг. Та хаанаас холбогдож байна.
-МАН-ын төв байрнаас, бага хурлаас.
-Хурал ширүүн болж байна уу? -Үгүй дээ, намуухан. Завсарлаад орсон.
-Хурлын уур амьсгааг дүрсэлж хэлж болох уу?
-Сонин л хурал болж байна. Санаснаас нам гүм. Намын дарга Хүрэлсүх маань хэлсэн үгэндээ ороогдоож, нам дарагдаад.
-Юу гээд хэлсэн юм бэ?
-Их хурлын дарга бид хоёрын зөрчилдөөнийг зохицуулж өгөөч ухааны үгийг гишүүддээ хандаж хэлсэн.
-Тэгээд?
-Танхимын Лхагважав ганцхан үг хэлээд зогсоосон. Үндсэн хуулийн хүрээнд асуудал ярина шүү, бага хурлын гишүүд ээ! УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын маргааныг бид шүүхгүй гэж хэлснийг танхим тэр чигээрээ дэмжсэн.
-Лхагважав ч боловсролтой хүн дээ.
-Тийм. Манай дарга дэндүү жулдаж байна.
-Уул нь бага хурлаар арай өөр, бодлогын чанартай асуудал хэлэлцмээр юм. Хамгийн наад зах нь унасан намынхаа нэр хүндийг яаж сэргээх вэ? гэдгийг бага хурлаар хэлэлцмээр юм.
-Уул нь бодлогын асуудал хэлэлцэх л учиртай даа. Бодлогын биш босгоны хэмжээний зүйл яриад байгаа юм аа даа, янз нь.
-Тийм. Нөгөөдүүл нь ч дуугарах юм алга. Нэг л дүмбийсэн, дүнсгэр хурал болж байна.
-Баярлалаа. Таны нэр овог хэн бэ?
-Шаардлагагүй. Утас бол харагдаж буй байх. Ах нь бага хурлын гишүүн. Олон ч бага хуралд оролцсон. Ийм хурлыг үзсэнгүй. За ах нь хуралдаа орлоо.
 
Ийм нэгэн яриа нэрээ хэлэхээс нууцалсан бага хурлын гишүүн бидний хооронд өрнөлөө.
Та бас мэдээлэл өгмөөр байвал, залгаарай. Миний утас 94498912 Ц.ХИШГЭЭ
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зориг:Шал тэнэг нийтлэл байна. Бага хурал дээр Хүрэлсүх үг хэлж байгаа бичлэг нь цацагдсан. Ингэж худлаа юм бичиж яах гэж байгаа юм бэ 2018-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?