ТВ9 ТЕЛЕВИЗ 15 НАС ХҮРЛЭЭ

2018-12-19  

Тв9 өнөө цагийн удирдлыг баг ТУЗ-ийн дарга Баттөр, захирал Баасансүрэн, Зууны мэдээ сонины эрхлэгч Отгонбаяр, ТУЗ-ийн гишүүн Батшугар, Тв9 телевизэд ажиллаж байсан /2004-2012 онд/ захирал Ц.Энхбат 

Тв9 телевизэд ажиллаж байсан гэдгээрээ би бусдын адил бахархдаг. Миний л телевиз гэж бид бүгд ханддаг байсан. Уриа маань ч "Миний телевиз-Тв9". Бид олуулаа, тэгсэн хэрнээ зангидсан гар шиг нэг цул байсны хүчинд үндэсний хэмжээний телевиз болтлоо өсөн хөгжсөн.

Монголын Үндэсний соёл, уламжлалыг Тв9 л дээдэлж, программдаа шигтгэж байсан. Монголын Үндэсний бөх, хурдан морийг Тв9 л шууд дамжуулдаг уламжлалыг анхлан тогтоосон. Одоо хэр нь бөх тайлбарлагч Батнасан, морь тайлбарлагч Оюунбаатаргүйгээр энэ спортыг төсөөлдөггүй. Их спортоос Балжинням, Шижирээ нарыг ч Тв9 төрүүлсэн. Тайлбарлагчийн хувьтай ийм мундагууд төрөн гарсан телевиз. 

"Энэ Өдөр" мэдээллийн хөтөлбөрийг үзэгчид хүлээдэг. 21 аймгийг хамарсан үндэсний мэдээллийн бие даасан сүлжээг Тв9 телевиз л анх  уран бүтээлчид санаачилж, амьдрал дээр амжилттай хэрэгжүүлсэн. Мэдээний албаныхан шижигнэсэн залуучууд бүсгүйчүүдээс бүрдсэн хамт олон. Хаана юу болж байгаа, хаана юу болохгүй байгааг хамгийн түрүүнд очоод бэлтгээд эфирт түлхдэг тийм л шуурхай. Шугам бус монтажыг шаламгай нь аргагүй хийдэг мэдээний найруулагч Оюунчимэг, Баатарсайхан, Балжинням. 

"Анализ", "Монгол Коммент" Ганбаяр, Пүрэвсүрэн, Батбилэг нарыг заавал үзэж байж санаа амардаг болсон. Ийм л телевизийг бид хамтдаа хөгжүүлсэн.

"Гэгээн алсын одод" шоу бол бага насны хүүхдүүдийн тэсэн ядан хүлээдэг нэвтрүүлэг болсон. "Зүүд биш байгаасай" нийгмийн сайн сайханд чиглэсэн нэвтрүүлгийг уран бүтээлчид мөн л санаачилж, эхлүүлж байсан.

Таван жилийн ойгоороо Тв9 телевиз маань өөрийн гэсэн сүлд дуутай болсон. Б.Чулуунцэцэг редактор маань үгийг нь бичиж, Сэр-Од хөгжмийн зохиолч аяыг нь зохиож, Я.Болорчимэг хөтлөгч,дууны найруулагч Ж.Бурмаа, жолооч-оператор Цогтсайхан нар гоцолж бид бүгд түрж, клип хийлгэж байснаа дурсан санах ямар сайхан байна гээч. Бас 100 гаруй ажилтан, уран бүтээлчдийг бүгдийг нь нөхөрсөг шогоор зурж, шүлэг зориулж бичсэн "Бид Тв9 телевизийнхэн" номоо ч эргэн санаж байна.

Тв9 телевизийг 8 жил амжилттай удирдсан, санаачлагатай, шинийг эрэлхийлэгч Ц.Энхбат захирал, зуу гаруй уран бүтээлчидтэй гар нийлэн ажиллаж байсан үеэсээ дурслаа. Иргэддээ хамгийн ойр ийм телевизийг хөл дээр нь босгох, хөгжүүлэхдээ гар бие, сэтгэл зүтгэл гаргасандаа өнөө ч сэтгэл дүүрэн байна.

Өнөөдөр би энэ телевизэд ажилладаггүй ч, миний сэтгэл зүрх ямагт хамтдаа байдаг. Тв9 телевиз маань улам бадран цэцэглэг.

Монгол улсын гавьяат, найруулагч Соёлт, Монгол улсын гавьяат, зураглаач Донров, санхүүч Ширбазар, Тв9-ийг 8 жил амжилттай удирдсан Ц.Энхбат захирал, кино албаны дарга, хожим Тв9 телевизийн захирлаар ажилласан Долгор найруулагч, дуучин Насантогтох, редактор Хишиг-Ундрал

Орон нутгийг бүхэлд нь хамарсан Инфо сүлжээнийхэн. Удирдагч Ө.Рагчаасүрэн ахын хамтаар 

"Гэгээн алсын одод" шоу эхлэхээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Насантогтох багшаа л барааддаг уламжлалтай байлаа. Хайрлаж хүндэтгэдэг дуучинтайгаа ойн үеэр таарсныг тохиолдуулж зургаа татууллаа

 

 

 

 

Тв9 телевизийн "Энэ өдөр" мэдээний хөтөлбөрийн найруулагчаар ажиллаж байсан, 

                                              Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ц.ХИШИГЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Б:Баяр хүргье 2018-12-20
БУЯНАА:ҮНЭХЭЭР МУНДАГ ХАМТ ОЛОН 2018-12-20
Nta:Bayar hurgeyeee... 2018-12-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?