БҮТЭН ЗУРГААН ЦАГИЙН ДАРАА Х.БАТТУЛГА ГАРЧ ИРЛЭЭ

2016-04-11  

Өнөөдөр Баянгол зочид буудлын гадна хөл ихтэй байлаа. Учир нь Женко Баттулгын Баянгол зочид буудал дахь ажлын өрөөнд нь цагдаагийн бие бүрэлдэхүүн нэвтэрч, тодорхой хэмжээний үзлэг хийсэн тухай мэдээлэл цацагдсан. 6 цаг үргэлжилсэн үзлэгийн төгсгөлд цагдаагийнхан Х.Баттулгын хоёр компанийн үйл ажиллагаанд шалгалт үзлэг хийсэн нь тодорхой боллоо.

" Баялгийн хувь "," Түмэн хишигтэн " хоёр компанийн эд хөрөнгийг битүүмжилснээр өнөөдрийн шуурхай ажиллагаа өндөрлөлөө. "Хоёр компанийн үйл ажиллагааг шалгахын тулд ингэж хүч хэрэглэлээ. Үүний ард захиалагч бий. Энэ эзэн нь удахгүй тодрох байх гэж найдаж байна" гэж Х.Баттулга хэвлэлийнхэнд хандаж үг хэллээ. Тэр спорт маягаар хувцаслаж, пальто өмссөн байлаа.

Харин түүнтэй хамт Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат "Х.Баттулга бол Баянхонгороос гурван удаа сонгогдсон гишүүн. Энэ ч арай дэндэнэ ээ" гэхээс өөр олигтой үг хэлж чадаагүй бол, УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг " Энэ бол Таван толгой

Таван толгойтой холбоотой баривчилгаа үргэлжилж байна. НАМ дамжсан олигархуудын хийж буй улс төрийн чанартай үйл ажиллагаа. Таван толгойн асуудал нэг тийшээ шийдэгдтэл, энэ баривчилгаа зогсохгүй. Бид энд ирснээр хэн нэгнийг нэмж баривчлах боломж олгосонгүй. Өнөө өглөө гэхэд л, 08.45 минутад Х.Баттулгын бас нэгэн туслах эмэгтэйг гэрээс нь баривчилсан. Эд нар эмэгтэйчүүдийг баривчилсаар байна. Бид ийм боломж олгохгүй. Одоо цаашдаа УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх талаар ажиллах болно. Жагсаалтын ард нуугдаж, төрийн эрх барих хүсэлтэй хүмүүсийн хүслийг талаар болгоно" гэж шийдэмгий хэллээ.

Энэ хоёр дээр нэмэгдсэн Г.Уянга гишүүн " Энэ бол улс төр. Одоо бид хууль зүйн байнгын хороон дээр Тавантолгойн асуудлыг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ." гэж хуран цугласан олонд хандаж үг хэллээ.

Тэд удахгүй хэвлэлийн бага хурал хийнэ гэдэг мэдээлэл цацагдлаа. Тэдний ангийнхнаас өөр гишүүн Х.Баттулгыг дэмжихээр ирж харагдсангүй.

 

 

 

Д.ЭНХТҮВШИН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Hutsaa:Er em hamaagyiee hulgai hiisen bol shorond ordiin idahgyi battulga ch orno 280 saya $ zusalsan hulhaichiig omoorood bgaa 2 em gishyyntset heden togrog jenko agaa n ogsiimdee chaavaas ynen orovdoltei. Ard olon teneg bish sohor bish odoo medreltehee boliod nud amraa 2016-04-11
OT:Unekheer hiisen gemt hereg baihgui yum bol muruuruu baij baigaad ****lguulsan ny deer shuu dee. Yamar uuriig ny barivchalj baigaa bish company-iig ny ****lgaj baigaa yum chiny. Uunii tuluu ard tumniig turhiraad, judochdiig duudaad l sur badruulakh yu baisan yum boloo. Judoochid maany beltgelee hiigeed l taivan baij bai l daa. Ter Tsagaanbaatar Eagleer surjigneed l baih yum enenii tuluu tamirchdiin amjilt ****rval unen uruvdliin l baina sh dee. Busad tamirchdiig uurteigee ijil dooshoo oruulah hereg baigaa yum uu? 2016-04-11
Sukhbaatar:Pffff., yuuun Solongos serial kino duluan shugian we??? Zvgeer bol tegeed l ****lguulaad dyysna l biz., terniig n serial kino bolgoj sur dulian bolgood l 2016-04-12
олон ардчилал клуб:Монгол Янакууд байшин дээр байсан гэнэ үү... 2016-04-12
444:Шалгах гэхээр нь нөгөө олон баатаруудаа дуудаад сүржигнэсэн юм биш үү. Нэр нөлөөлтөй л бол бүгд зөв байх ёстой ч юм уу. Сайн хүн юм уу гэсэн чинь бас л худалаа бололтой. Үнэн, худал зөв, бурууг ялгаж салгаж болхоо байжээ. Ингэж төөрөлдүүлэх нь чухам хэнд ашигтай юм бол доо. 2016-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?