ШИНЭБАЯР АНДЫН ТУХАЙ ДУРСАМЖ ҮГ

2018-12-20  

Монголын төрд МАНАН  дэгдсэн  цөвүүн цагийн эхэнд  тэнгэрийн ташуур шигих улс төрд  ирсэн  Шинээ минь МАНАН сарних сайн цагийн эхээр тэнгэр зүг болов.Монголоо гэсэн үе үеийн цогт эх орончдын гунигт түүхийг сануулах адил  журмын анд минь цагаасаа дэндүү эрт буцсан нь юутай гашуун.

          Цэндийн Шинэбаяр өнөөгийн Монголын улс төрийн гуравдагч хүчний нэг  тод туг, Монголын шударга үнэний нэг сод төрх, Монголын эх орончдын нэг  цогт төлөөлөл байсан юм.

Таван сайхан залуугийн халуун амийг авч, түмэн сайн ардын бүлээн нулимсыг барж  бүрэлдсэн МАНАН дэглэмийн  Оюутолгой хэмээх “авилгын хөндий”-г туучсан  эх орноосоо урвагчдын цувааг  зоригтой илчилж, эрс эсэргүүцэж, тууштай  тэмцсэн хуруу дарам цөөн  гишүүдийн  нэг  байсныг тань түүх ,ард түмэн хэзээ ч мартахгүй. Төрийн түшээ хүн гагцхүү эх орон, ард түмэндээ үнэнч, өргөсөн тангарагтаа чигч, үзэл санаандаа бат  байхын утга учрыг  өөрийн биеэр үлгэрлэж, Монголын парламентын түүхэнд цорын ганц  удаа  эрх баригч намын гишүүнчлэл, эрх ямбанаас сайн дураараа  татгалзаж, эгэл бор ард олон, эрх мэдэлгүй биднийгээ сонгож,хэний  ч зориглоогүй иргэний  зориг гаргасан нь Шинээг минь хэн байсныг гэрчилнэ.

С.Баярын хаанчлал ноёлоход үзэлцэж, Ц.Элбэгдоржийн дарангуйлал гаарахад тэмцэж,Н.Энхбаярын хэлмэгдүүлэл хэтийдэхэд өмгөөлж, М.Энхболдын хулгай хавтгайрахад  илчилж, ГОК, МАК, MCS, ХХБ, АПУ, Оюутолгой, Тавантолгойн олигарх синдикатуудтай тулалдаж, мөнгө хүүлэгч хувалзуудын эсрэг Өргүй Монгол үндэсний хөдөлгөөн өрнүүлж,шүүх,хуулийн хана хэрэм,хонгилыг эсэргүүцэж, жудагтай монгол хүний амьдралаар,жинхэнэ эх орончийн замналаар баатар лугаа амьдарчээ журмын анд минь!

Эрдэм боловсрол шүтэж, ном бүтээл дээдэлж, хүмүүжил сургаал хайрлаж, энэрэл хайр түгээж, итгэл найдвар төрүүлж, сайн сайханд уриалж,үнэн шударгыг үлгэрлэж,үзэл санааг дэлгэрүүлж ,эх орноо хамгаалж, нутаг орноо магтаж,ард түмнээ хүндэлж, аав ээжээ өргөж,ах дүүгээ тулж,анд нөхдөө түшиж,адгийн шааруудыг чичрүүлж   амьдарсан жудагт монгол анд минь хайрт Монгол орныхоо шархтай газар шороог халуун биеэрээ нөхөж,энгүй хөх тэнгэрийг зүрх сэтгэлээр эзэгнэж, мөнх амьдар даа.

Сайн цагийн мянга мянган ,түм буман, сая сая эх орончийг түүчээлж, эргээд ирээрэй, эх орондоо төрөөрэй Шинээ минь!

 

 

Ганчилын Ганбат  "Эх Орончдын Нэгдсэн Намын Дарга"

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СУДЛААЧ:and mini deed tenghertee tavtay morilj buruu humuusiig ghesgheen tseerluulehed huchin zutghedee!!! UM sayn amgalan boltugay 2018-12-21
Цогтгэрэл МҮАН:Төрд нүүрлэсэн бирдүүдийн талаар Шинээ л дэвтэрлэн сонордуулж 2018-12-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?