Монгол улсын Засгийн газраас санхүүжүүлэн дэмжсэнээр MNB-World суваг нээлтээ МҮОНТ-ийн 600 студид ёслол төгөлдөр нээлээ. Тус суваг нь 68-р сувгаар эфирээ цацна.
Энэ ѳдрѳѳс эхлэн Монгол мэдээ, монгол контент дэлхий нийтэд цацагдаж эхэллээ. -Энэ суваг нь англи хэлээр цацагдана. Монголын уламжлалт амьдрал ахуй, соёл, түүхийг дэлхий нийтэд түгээнэ гэж ОНЗ-ийн дарга Энхмандах нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
51 жилийн ѳмнѳ анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн МNВ телевизийн 3, Радиогийн 3 суваг ажиллуулж байсан бол ѳнѳѳдѳр 4 дэх суваг бол MNB-World сувгаа нээлээ гэж МNВ телевизийн ерѳнхий захирал Нинжжамц онцоллоо.