NEXT STOP: БҮТЭЭХЧ ЦАГ ЭЗЭДДЭЭ “ЭНХ ЦАГИЙН МӨНХ ДУУДЛАГА”-ЫГ ХҮРГҮҮЛЭВ

2018-12-22  

Өнгөрсөн жил Шилжилтийн үеийг эцэслэж Бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг зарлаад байсан NEXT STOP энэ онд Бүтээн байгуулалтын дуудлагыг бүтээгч залуустаа, нийгэмдээ хүргүүлж урин залсан. Дуудлагад “Их Монгол – 2044” нүүхүй, нэгдэхүй, бүтээхүй дор бүтээлч эзэн байж, бүтээгч үеийг төрүүлэн бүтээхч цаг авчрахад цаг үе – залуусаа урин дууджээ.

МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ зохион байгуулж буй NEXT STOP наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорчээ. Эдгээр 66 эрхэм нь Бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж ачааны хүндийг үүрч явна гэдэгт Монголын залуус итгэж, сонгож байна.

Эдгээр эрхмүүд тус наадамд урилгаар оролцох бөгөөд тухайн өдрөө буюу 12-р сарын 29 нд  наадамд оролцож буй нийт зочдын олонхийн саналаар “Алтан Гэрэгэ”-ний эздээ тодруулна. Нэг зүйлийг онцлоход тус наадмын зохион байгуулагчдын зүгээс Хар жагсаалт, ЖДҮ болон 60 тэрбумын асуудалд оролцсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн нэг гол шалгуурыг тавьсан бөгөөд энэ нь хулгайчдыг дэмжихгүй, шударга, хариуцлагатай бүтээгчдийг дэмжих зорилготой юм.

            Бүтээгч үеийнхэн хэнд итгэл хүлээлгэж, хэн тэднийг манлайлахыг 12.29-нд хамтдаа харцгаая.

                                                                    ИХ МОНГОЛ – 2044

                                                                нүүхүй, нэгдэхүй, бүтээхүй

Бүтээгч улс төрч 33, Бүтээгч бизнесмэн 33 эрхмийг дараах мэдээллээс харж nextstop.myf.mn -рүү орж саналаа өгнө үү.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?