"МАНЖУУРЫН МИСС" ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН ТИТМИЙН ЭЗНЭЭР МОНГОЛ БҮСГҮЙ ТОДОРЛОО

2018-12-25  

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын гоо бүсгүй шалгаруулах Манжуурын олон улсын XV уралдаан Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод 12 дугаар сарын 23-нд боллоо.

Хятад, Орос, Монголын 60 гоо бүсгүй өрсөлдсөн уг тэмцээний тэргүүн болон дэд байрыг Монголын гоо бүсгүйчүүд эзэлсэн бол Оросын гоо бүсгүй гуравдугаар байранд орсон байна.

Тэргүүн миссээр Монгол Улсаа төлөөлөн оролцсон Отгонтэнгэр Их Сургуулийн гуравдугаар курсийн оюутан Г.Содгэрэл тодорчээ. Тэрбээр Эрдэнэт хотоос оролцсон бөгөөд өмнө нь олон улсын аялал жуулчлалын “Miss-2018” уралдааны шилдэг оролцогчоор шалгарч байсан юм.

Дэд байрт Монгол Улсын гоо бүсгүй Б.Азжаргал, харин гуравдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй Фухт Юлия нар шалгарсан байна.

“Эрүүл, Үзэсгэлэн, Энх тайван, Найрамдал” уриатай Хятад, Монгол, Орос улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр, соёлын брэнд болсон гэж зохион байгуулагчид онцолжээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс нийт өрсөлдөгч гоо бүсгүйчүүдийн олонх нь өндөр боловсролтой охид байсныг онцлон дурдсан байна. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?