ДУУРИЙН ДУУЧИН Э.АНХБАЯР ДЭЛХИЙН ТАЙЗНАА ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-12-25  

Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Олон улсын дуурийн залуу дуулаачдын XI уралдаан 12 сарын 13-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Э.Анхбаяр дуурь болон романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж, тус уралдааны 2 тэргүүн байрын эзэн болжээ.

Дэлхийн хэмжээний Б зэрэглэлийн уралдаанд 20 гаруй орны 270 орчим мэргэжлийн дуучин өрсөлдсөн байна.

Э.Анхбаяр тус уралдаанд хөгжмийн зохиолч Б.Шаравын "Монголын тал нутаг" дуугаар тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр өмнө нь олон улсын А, Б зэрэглэлийн өндөр чансаатай хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож,  тэргүүн, дэд байрт шалгарч байсан бөгөөд тэрбээр, дэлхийн хэмжээний гурав дах “Б” зэрэглэлийн тэмцээндээ амжилттай оролцож байгаа юм.  

Э.Анхбаяр нь  одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа юм байна.

Мөн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд дуурийн дуучин Б.Монголхүү дуурийн болон камерный төрлийн аль алинд тусгай байр эзэлж, өөрийн үндэстний дууг хамгийн сайн дуулсан уран бүтээлчээр шалгарсан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?