ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН 6.21 ДҮГЭЭР ЗААЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН НЭГДЛЭЭ

2018-12-26  

Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн, шалгагдаж байгаа сэтгүүлчид болон энэ хуулийг эсэргүүцэж байгаа хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл хийлээ.
 
Хэвлэлийн хуралд 15 байгууллага оролцжээ. Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалтад "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн нь сэтгүүлчдийн эрхийг зөрчиж, хэвлэлийн эрх чөлөөг хумьж байна гэж үзжээ. 
 
Тиймээс энэ заалтыг авах саналыг хүргүүлж байгаа аж. Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа энэ хуулиар 2 сая төгрөгөөр торгуулсан. Мөн олон жилийн өмнөх сонины материалыг үндэслэн сэтгүүлч мэдээлэл бичсэнийхээ төлөө Цэрэнжаргал сэтгүүлч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн. Аймгийн нэгэн сэтгүүлч Засаг даргаа хэтэрхий олон гадаадад аялж байна гэж шүүмжилжээ. 13 удаа явсныг нь 15 орчим гээд мэдээлснийхээ төлөө Зөрчлийн хуулиар торгуулсан гэх мэт. Зөрчлийн хуулийн улмаас эрхтэн дархтнууд өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгож үзсэн гэжээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зөв шүү дээ:СЭТГҮҮЛЧИД ҮНЭН ЗӨВИЙГ ОЛОЛГҮЙ БУРУУ МЭДЭЭЛЭЛ ГАРГАВАЛ ТОРГУУЛАХ, ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХЭН Ч БАЙСАН ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ ЯАГААД БУРУУ ГЭЖ 2018-12-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?