Ийм уриан дор 40 мянга орчим жагсагчид нэгдлээ. УИХ-д суудал бүхий МАН,АН, МАХН-ын төлөөлөл энэ жагсаалыг оройлон, олон түмнийг дагууллаа. Олуулаа шүү, ард түмний дэмжлэг байгаа шүү гэдгээ энэ цуглаанаар харууллаа. Жагсагч олны төлөөлөл Төрийн ордонд нэвтэрч, "Ми огцор..." гэсэн шаардлагыг УИХ-ын даргын ТГ-ын даргад албан ёсоор гардууллаа. Дараачийн ээлжит жагсаал цуглаанаа 2019 оны 2-р сарын 15 -ны өдөр хийх болно гэдгээ зохион байгуулагчид мэдэгдлээ. Жагсаалд оюутнуудаас гадна, Монголын бизнесийн салбар, сэхээтний бүлгийн төлөөлөл идэвхтэй оролцсон байна.
О.ГОО-ОЮУН