МАНАН АРИЛСАН ТҮҮХИЙГ ҮЛДЭЭЖ ЧАДАХ УУ?

2018-12-27  

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагийн хооронд үргэлжлэх юм байна. Эсэргүүцлийн жагсаалыг УИХ-ын даргыг огцрохыг шаардсан албан бичигт гарын үсэг зурсан УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар зохион байгуулахаа мэдэгдсэн.

Тэдний зорилго нам дамнасан МАНАН-г арилгах зорилготой билээ. Өнөөдрийн жагсаалд ЦЕГ, Хууль хяналтын байгууллагын зүгээс ч бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал, Сүхбаатарын талбайн дөрвөн талд электрон хаалга тавьж, металл илрүүлэгчээр иргэдийг шалгаж оруулах юм байна. Мөн зориулалтын хайс, талбайгаар жагсагчдыг тусгаарлах аж. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж Тагнуулын ажилтнууд ч жагсаалын үеэр ажиллахаар болжээ.

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс Монголын улс төрд нүүрлэсэн шунаг сэтгэлтэй улстөрчдийг цэгцлэх, системийн гажуудлыг засах үйлсэд олон нийтийг нэгдэхийг уриалж Сүхбаатарын талбайд ирэхдээ дулаан хувцаслахыг анхааруулжээ. Монгол залуучуудаа энэ талбай дээр удаан зогсоохгүйгээр энэ ард түмнийхээ итгэл үнэмшлийг бодож одоо та огцрох өргөдлөө өг гэж шаардаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?