ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК ГҮНИЙ УСЫГ 59,6-285%-ААР ИЛҮҮ АШИГЛАЖ БАЙНА

2018-12-28  

“Дорнодын талыг цөл болгож, газрыг тосыг зөөгөөд дуусгаж буй гэгддэг Петрочайна дачин тамсаг ХХК-ийн талаар та хэр мэдээлэлтэй вэ ? Чухам ямар учраас тус компанид Дорнодчууд төдийгүй Монголчууд бид дургүйлэхдэг юм бэ?

Энэ талаар бид ам дамжсан яриа, хэвлэлд гарсан мэдээлэл гэхээсээ илүү тус компанийн гаргасан тайлан, дата мэдээлэлд үндэслэн илүү бодит мэдээлэл хүргэхийг зорилоо.

Үүний тулд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Олборлолт, Татвар, Ус ашигласны төлбөрийн дата мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.”

Олборлолт: Петрочайна дачин тамсаг компанийн олборлолт жил бүр өссөөр иржээ

Тус компанийн 2007-2017 оны хооронд буюу 10 жилийн олборлолтыг харахад жил бүр олборлолтын хэмжээ өссөн дүнтэй байна. Ялангуяа 2015, 2016 оны олборлолт хамгийн өндөр буюу 1 сая тонн давсан олборлолтыг хийжээ.

Харин 2017 оны олборлолтын хэмжээ бага зэргээр буурсан бөгөөд энэ нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсантай холбоотой гэж харагдаж байна.

АМГТГ-ын газрын тооцооллоор 2018 оны олборлолтын төсөөллийг 1,059,000 тонн түүхий тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж мэдэгдсэн нь олборлолт ирэх жилүүдэд ч өсөх хандлагатай байна.

Ус ашиглалт: Петрочайна дачин тамсаг ХХК гүний усыг 59,6-285%-аар илүү ашиглаж байна

Петрочайна дачин тамсаг ХХК нь хоногт /19 болон 21-р талбай нийлээд/ 2.5 тн газрын тос олборлодог. /Эх сурвалж: АМГТГ/.

Харин хоногт ашиглах усны хэмжээ төлөвлөснөөр 561,6-2527 шоо метр боловч өнөөдрийн нөхцөлд тус компани хоногт 5600 шоо метр ус хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, гүний усыг 59,6-285% илүү ашиглаж байна гэсэн үг.

Харин усаа ашигласны хэрээр усны төлбөрөө төлж чадаж байна уу?

Аж ахуйн нэгж 1 шоо метрт тутамд 150-200 төгрөг төлөх хуультай. Гэвч тус компани усны нөөц ашигласны төлбөрийг жил бүр харилцан адилгүй хэмжээгээр төлжээ. Нэг жил өндөр, дараагийн жил бага гэх мэт. Гэвч тус компанийн олборлолтын хэмжээ жил бүр нэмэгдсэнийг санах ёстой.

Нэг үгээр олборлолт тогтмол өсч байхад ус ашигласны төлбөр ч жигд өсөх ёстой атал үгүй ажээ.

Татвар: Олборлолт тогтмол өссөн ч татвар хэлбэлзэлтэй байна

Татварын мөнгөн дүн ч мөн олборлолтын хэмжээнээс шууд хамаарах ёстой. Гэтэл компанийн олборлолт жил бүр өссөн байхад татварын мөнгөн дүн хэлбэлзэлтэй буюу нэг жил өндөр, дараагийн жил буурсан харагдаж байна.

Гэтэл олборлолтын хэмжээ нь энэ дөрвөн жил 3 дахин нэмэгдсэн байна.

Татварыг жил бүр янз бүрээр төлдгөөс гадна зарим жилд татвараа огт төлөөгүй нөхцөл ч үүсчээ. /Эх сурвалж :ОҮИТБС-ын цахим тайлан/

Олборлолтын хэмжээнээс хамаарч өсөх ёстой татвар зөвхөн сүүлийн 3 жилд өссөнийг харахад өмнөх жилүүдэд үнэн зөвөөр татвараа төлдөггүй байсан гэж дүгнэж болохоор байна.

Энэ бүхний эцэст тус компани нь олборлосон буюу ашиг олсныхоо хэмжээгээр ашиглуулагч буюу Монгол Улсад үнэн зөвөөр, хуулийн дагуу татвар, ус ашигласны төлбөрөө төлдөггүй байсныг харж болно.

БОАЖЯ-ны ТНБД 2017 оны А/73 дугаар тушаалаар Дорнод аймгийн Халх гол, Матад сумын нутаг дахь газрын тосны олборлолтын үйл ажиллагаанд газрын доорх усны нөөцийг хоногт 561,6-2527,2 м3 ашиглахаар баталсан байхад газрын тосны олборлолтын 19, 21-р талбай газрын доорх усыг хоногт 59,6-285%-аар илүү ашиглаж  байгаагаас үүдэн тухайн бүс нутагт гадаргын усны нөөц багасах, биологийн төрөл зүйлийн тэнцэл алдагдаж 2017 оны гадаргын усны нэгдсэн дүнгээр аймгийн хэмжээнд 1207 булаг, рашаан, гол, нуур тоологдсоноос  устай 701 үлдэж 506 буюу 41,6% нь ширгэсэн байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бат: Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол хяналтгүй төр мухардалд орлоо 2019-01-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?