"БОГД ХААН-2018" ШИЛДЭГ 5 ИЛТГЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

2018-12-29  

VIII Богд Жавзандамбын түмэн өлзий гийсний 150 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулан “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Тус хуралд төрийн болон хувийн өмчийн их дээд сургуулийн оюутнууд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлснээс 12 илтгэлийг сонгон хэлэлцүүлэн шилдэг 5 илтгэлийг шалгарууллаа.

ТЭРГҮҮН БАЙР : М.НОМИН / МУИС-ИЙН ШАШИН СУДЛАЛЫН 3-Р ДАМЖААНЫ ОЮУТАН /

-Уралдааны болзолтой танилцаж, тэнхимийнхээ багштайгаа зөвлөлдөөд оролцох шийдвэр гаргасан. Тэгээд 8-р Их Богд Жавзандамба хутагтын бүтээлийг судалсан. Хүрээ ганжуурын төгсгөлийн зарим ерөөлтэй Богд хааны бичсэн шүлгийг төвд хэлнээс кирилл үсэгт буулгаж, энэ шүлэг дээрээ тулгуурлан тайлбар бичсэн. Богд хааны үзэл санааг уг шүлгээс ургуулан тайлбарласан эрдэм шинжилгээний илтгэлээ уралдаан сойсон. Түрүүлнэ гэж санаагүй. Түрүүлсэндээ маш их баяртай байна гэж уг уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутан Номин хэллээ. 

ДЭД БАЙР : М. УУГАНБАЯР  / БУРХАН ШАШНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨВД САНСКРИТ ХЭЛНИЙ 3-Р ДАМЖААНЫ ОЮУТАН /

 -"Богд хааны тамга, тамганы зарим учир” сэдвээр уралдаанд оролцлоо. Богдын тамганы талаар судалгааны бүтээл ховор учир аль болох шинэ санаа дэвшүүлэхийг оролдсон. Улсын сүр хүч тамгандаа оршдог гэдэг. Тиймээс Богд хааны тамга хэдий үед анх гарч ирсэн, түүн дээрх бичээсийн утга учирыг тайлахыг хичээсэн. Эрдэм шинжилгээний бүтээлд маань гүн гүнзгий зөвлөгөө өгсөн СГЗ Сонинбаяр багшдаа энэ зуур гялайснаа илэрхийлье гэж уралдааны дэд байрын шагналт, Бурхан шашны дээд сургуулийн төвд санскрит хэлний 4-р дамжааны оюутан М.Ууганбаяр сэтгэгдлээсээ хуваалцлаа.

ГУТГААР БАЙР : Н.БААСАНХҮҮ

ТУСГАЙ БАЙР  :  Л.ТӨМӨР-ОЧИР

ТУСГАЙ БАЙР :  Э.ҮҮЛЭНСОЛОНГО

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?