БАЙНА УУ, БАЙНА УУ? А.МӨНХБАТ NEXT STOP ЦЭНГҮҮНД ТӨГСГӨЛИЙН ЦЭГ ХАТГАЛАА

2018-12-30  

-Байна уу? Control.mn -ийн "Байна уу, байна уу? Булганаас тантай холбогдож байна. Өчигдөр Next stop цэнгүүнээс эрт гарсан тул дүнг сонсож амжаагүй. Би хувьдаа саналын хуудсыг бөглөсөн. Улс төрчдөөс Булгантуяа, бизнесээс Моносын Ананд, Ламоурын Хулан, ХХБ-ны Банкны Орхон гээд олон шилдэг залуус шалгарсан байсан. Хэн нь шалгарав ?

-Монголын шилдэг бизнесменээр нэр нь үл сонсогдсон, хэний ч үл таних уяач залуу шалгарсан гээд та бод доо.

-Ямар сонин дүн бэ? Нэр нь хэн бэ?

-Нэг аймгийн уяач гэсэн. Энэ нэр дэвшсэн олон банкны захирлууд, салбар салбартаа шилдэг гэдгээ харуулсан бизнес эрхлэгчдийг "ардаа орхилоо". Нэрийг нь хараад хэлж өгье. Санал хураалтын дүнг нь явуулчхад хангалттай.

- Улс төрч нь хэн болов? Миний хувьд Сангийн дэд сайд Булгантуяагаас өөр энэ шагналд өрсөлдөх хүн харагдаагүй.

-"Босоо Хөх Монгол" бүлгэмийн Ганхуяг гэсэн байх шүү. Би зургийг нь явуулъя.

-Энэ чинь нөгөө улсын начин Одхүүд шанаагаа цөм цохиулсан гэж бичигдээд байсан, улсын харцага Ганхуяг байна шүү дээ.

-Тийм энэ хүн Монголын шилдэг залуу улс төрчөөр шалгарсан.

-Сонин юм. Танхимд цугласан хүмүүс ийм санал өгсөн юм байх даа.

-Танхимд "Их Монгол" хаяг дор нэгдсэн Эмэгтэйчүүд, Залуучууд зэрэг хэд хэдэн бүлгэмийн төлөөлөгчид олуулаа байх шиг санагдсан. Тэдний төлөөлөл индрээс үг хэлж байсан. Олуулаа учраас ийм дүн гаргахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

-Зүүдэнд ч оромгүй сонголтыг хийж дээ.

-Бизнесийнхэн танхимыг орхисон. Улс төрчид ч мөн ижил. Эсэргүүцэл.

-Next stop цэнгүүний шилдэг залуу улс төрчөөр улсын харцага Ганхуяг, шилдэг залуу бизнесменээр уяач Жанчивдоржийг шалгарна гэж санасангүй.

-Үнэн үнэн. Танхимын уур амьсгал өөрчлөгдсөн. Нэр дэвшигчид дүнг сонсоод эвгүйтэж байх шиг санагдсан. Өнөөдөр сошиал харлаа. Өмнө нь энэ шагналыг авч байсан хүмүүс ч мөн эгдүүцэж байна.

- Шагналын нэр хүндийг шалан дээр унагаж дээ.

-Тэгсэн. Ирэх жилээс Монголын бизнесийн бүлэг Монголын Залуучуудын Холбооноос зохиох Next stop цэнгүүнийг дэмжиж оролцохгүй л болов уу? Манай зүгээс ямар ч гэсэн дахиж оролцохгүй гэдэг шийдвэрийг гаргасан.

-Тасалдсан байсан Next stop цэнгүүнийг өнгөрсөн жилээс МЗХ сэргээсэн. Тэгвэл энэ жилийн цэнгүүнээр Next stop-ыг " булшиллаа" гэж үзэж болох нь ээ.

-Магадгүй. Ийм нэгэн утасны яриа Control.mn болон Next stop цэнгүүнд урилгаар оролцсон бизнесийн байгууллагын төлөөлөлтэй өрнөлөө. Нэгэн цагт Монголын томчууд урилгаар оролцдог, Монгол улсын төрийн тэргүүн нь шагналыг гардуулдаг, тансаг хэмээн тодотголоороо алдаршсан NEXT STOP шинэ жилийн цэнгүүн утгаа алдлаа гэсэнтэй санал нэгдэж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
галаа:арай дэндэнэ ээ 2018-12-30
зоригт:энд чинь Женко Баттулга, Дэлгэрмаа, нар түрүүлж байсан 2018-12-30
Мэндээ: Оджаргал М-Си-Эс бѳс шалгарч байсаг 2018-12-30
m:dahij hiih hereggui 2018-12-31
Зоригоо:Монголын нийгэм дампуурсны нэг үзэгдэл. Элэнцэгийн чинь уяач, бөх. Хөлстэй бөх, хөөрүү уяачдаар Монголын нийгмийн манлайллыг төсөөлнө гэдэг бол арчаагаа олдсаны том баримт. Больцгоо. Нэртэйгээр нь 60 тэр бум, ЖДҮ-чдээс тодруулсан бол арай ч дээр байж уу даа 2018-12-31
Буянаа:Шинэ өнцөг яагаад бж болохгүй гэж 2019-01-02
ganaa:ahin zohion bguul uursdu munguu gargaad 2019-01-02
Төмөр-Очир :Шинэ эрэн үе эхэлж байна. 2019-01-02
Зочин:Малчин хүн эрүүл хүнсийг үйлдвэрлэгч бизнесмен мөн үү, биш үү? 2019-01-02
Улсын иргэн:Шилдэг улс төрч гэхээр Төрийн бүдүүн даргыг л зүүдлээд байна уу, үгүй дээ төр, хувийн хэвшил, төрийн бус, иргэн та ч улс төрч шүүдээ. Нөгөө улс төрч болгоно гээд л, бүдүүн дарга болгоно гээд л хүүхдүүддээ худлаа ярих, хулгай хийхийг заагаад байна уу 2019-01-02
Дулмаа:харин ч сайхан болсон байна. монголоо гэсэн сэтгэлтэй монгол ахуйгаа харийн зүйлээр солиогүй жинхэнэ монгол эрчүүд тодорсон байна. 2019-01-02
Улсын иргэн:Шилдэг улс төрч гэхээр Төрийн бүдүүн даргыг л зүүдлээд байна уу, үгүй дээ төр, хувийн хэвшил, төрийн бус, иргэн та ч улс төрч шүүдээ. Нөгөө улс төрч болгоно гээд л, бүдүүн дарга болгоно гээд л хүүхдүүддээ худлаа ярих, хулгай хийхийг заагаад байна уу 2019-01-02
Боргил:Сайханбилэгийн хулгайн мөнгөөр санхүүждэг МЗХ ямар луйврын үйл ажил****а явуулж байгааг хүмүүс шивэр авир гэлцэх болсон юм билээ 2019-01-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?