УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЭВ

2018-12-30  

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 107 жилийн ойд зориулсан 8 дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спортын ордонд болж Монгол Улсын Харцага О.Хангай түрүүллээ.

Энэхүү 128 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын начин Д.Анарыг амлан авсан бөгөөд тэдний хоорондох унаа даваа 2:2 байсан юм. Шовх үзэх барилдаанд Батсуурь аварга илүүрхсэн юм. 

 Харин тунаж үлдсэн Монгол Улсын харцага О.Хангай, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийг өхийлдөж давснаар үзүүр түрүүнд үлдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа буюу үзүүр түрүүнд үлдсэн  Увс аймгийн харьяат улсын аварга Н.Батсуурь, харцага О.Хангай нар хүч үзэхэд О.Хангай харцага зүүн золгооноос шахаж татаад давсан юм.

Бөхийн барилдааны зүүний манлай улсын аварга С.Мөнхбат тавын даваанд улсын начин  Д.Анарт тахим өгчээ. Мөн чансаа тэргүүлэгч Б.Бат-Өлзий харцага хоёрын даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатарт өвдөг шорооджээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?