"ТҮМНИЙ - 76" НЭР ДЭВШҮҮЛЭЛТЭД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХЛАА

2018-12-31  

"Эх орон-хөгжил, дэвшил" ТББ-аас санаачилсан "Түмний -76" төслийн эхний шат нэр дэвшүүлэлтээр өндөрлөлөө.

Нэр дэвшүүлэлтийг 2018 оны 12-р сарын 29-ны 24:00 цагт журмын дагуу таслан зогсоолоо. Улс төрчид, бизнес эрхлэгчид, төр, төрийн бус байгууллагын зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, инженер, хуульч, эдийн засагч гээд 3000 орчим хүний нэрийг дэвшүүлсэн байна. Давхардсан тоогоор 5000 орчим иргэн оролцжээ. Та бүгдэдээ талархлаа.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Батзандан, Д.Нарантуяа (АН), Амаржаргал (AH) МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат, ХҮН намын дарга Найдалаа, хуульч С.Нарангэрэл, С.Шаравдорж, С.Удвал, эдийн засагч Ганхуяг ( Хас), Хашчулуун, Ангараг, Оюун, М-Си-Эс компанийн захирал Ж.Оджаргал, Заг компанийн үүсгэн байгуулагч Б.Нэмэхбаатар, Гачуурт компанийн захирал Чинбат, Баянгол дүүргийн засаг дарга Одонтуяа, НМХГ-ын дарга Эрдэнэчулуун, ҮСГ-ын дарга Ариунзаяа, Сангийн дэд сайд Булганзаяа, Эрдэнэс Таван толгой компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэн, Дундговь аймгийн Засаг дарга асан С.Од-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд асан Сонин, Цогцэцэг, Дата ком-ийн захирал Д.Энхбат, Тэсо компанийн захирал О.Цогтгэрэл, нийтлэлч, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн ( Дархан), Амарзаяа ( Архангай), Г.Аким, Жаргалсайхан, Отгон ( Ийгл), эрдэмтэн О.Батсайхан, Моносын Хүрэлбаатар, хамба лам Чойжамц, иргэний хөдөлгөөний Мөнхбаяр, Баасан нарын олны танил болон танил бус 3000 хүний нэрийг дэвшүүлсэн байна.

Та бүгдэдээ талархлаа. Он гараад нэр дэвшигчдээ үсгийн дарааллаар байрлуулах болно. Мөн л та бүхнийхээ оролцоотойгоор 300 нэр дэвшигчийг сонгон шалгаруулах болно.

Та бүхнийг "Түмний -76" улс төрийн төсөлдөө цаашид ч идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Гарч буй 2019 он маань хамтын шийдвэр гаргасан, 2020 оны сонгуулийн үр дүнг наашлуулсан он жил байгаасай гэж ерөөж байна. Та бүхэн шинэ ондоо эрүүл энх байж, улс орны хөгжүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
эрка:СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ҮНЭН ЗӨВ БОЛООСОЙ ОРЖ БОЛОХГҮЙ НӨХДҮҮД ЗӨНДӨӨ БАЙНА ШҮҮ.ТЭР ТУСМАА БИЗНЕС ХИЙДЭГ ХҮМҮҮС ЯАЖ УЛС ЭХ ОРНООР МИНЬ ТОГЛОЖ БАЙГААГ МАРТААГҮЙ БАЙХ.АРИА ЭХ ОРОНЧ ХҮМҮҮС БАЙХ ЁСТОЙ. 2019-01-02
иргэн:Эрдэнэт үйлдвэрийн захирал энэ дотор юу хийж яваа юм бэ? 2019-01-02
...:baabar khalzan ganbold de facto jargalsaikhan 2019-01-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?