МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ДОРНЫН ГОВЬД ЧУУЛНА

2019-01-02  

Дорнын говь 4,5-ны өдрүүдэд зохиолч, яруу найрагчдын хөлд дарагдаж, утга зохиолоор амьсгалах нь. "Цоодол, Урианхай, Ичинхорлоо, Бавуудорж, Баяржаргал, Эрдэнэбаатар нар тэргүүтэй болор цомын эзэд Дулмаа, Оюун, Чилаажав, Цэнджав, Эрдэнэбат, Билигсайхан нарын олон зохиолч яруу найрагчид Дорнын говийг зорьж, Говьсүмбэр, Баян тал, Шивээ говь сумд уншигч-зохиолчийн уулзалт болох Уран үгсийн чуулганд оролцоно" гэж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Саруулдалай хэлэв.

Уран үгсийн чуулганы дараа Говьсүмбэр аймгийн Боржигон театрт болох юм байна. "Болор цом-2019"-д эхний шатанд шалгарсан 27 яруу найрагч дээр он оны Болор цомын эзэд цомын эзэд уншигчдын сонорыг мялааж, шүлгээсээ уншина. Энэ удаагийн Болор цом нь Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойн босгон дээр болж буйгаараа онцлогтой.

УИХ-ын гишүүн, Болор цомын эзэн Г.Мөнхцэцэг өөрөө "Болор цом"-д оролцохоос гадна, 90 жилийн ойг тохиолдуулан нутагтаа зохион байгуулж буй юм гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Гомпилдоогийн Мөнхцэцэг.

Түүнийг Болор цомын эзэн яруу найрагч гэдгээр Монгол зон олон сайн мэднэ. Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал, даргаар ажиллаж байгаад төрийн түшээгээр сонгогдсон. Дорнийн говиос гаралтай. Тиймээс ч МЗЭ-ийн даргаар ажиллаж байгаад цаг зуураар нас барсан нэг ангийн хүүхэд, үй зайгүй найз Арлааны Эрдэнэ-Очирын дурсгалд зориулж Болор цом, уран үгсийн чуулганыг Дорнын говьдоо зохиож буй. Бүх зохион байгуулалтыг Мөнхцэцэг гардан хариуцаж, нөхрөө хүндэтгэж, зохиолчдоо дээдэлж, уншигч олноо хөгжөөж байна.

Ийнхүү яруу найрагч Мөнхцэцэгийн буянаар Дорнын говийн ард иргэд, уншигч түмэн Монголын сор болсон зохиолчидтой уулзах нь ээ. "Болор цом"-ын эзэн яруу найрагчийг Ур ундрах компаниас уламжлал ёсоор монгол дээлээр мялаахаа илэрхийлсэн байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Эрээ чамлагч авгай. Авсан нөхрөө чамлааад айл гэр үймүүлэгч 2019-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?