ЯГААН МОРЬТОЙ, ЯГААНДУРАН ХҮҮ БУЮУ У.ХҮРЭЛСҮХ

2019-01-03  

Бид үлгэр амилах цагт амьдарч байна. "Ягаан морьтой, Ягаандуран хүү" -гийн үлгэрийг Та санаж байна уу? Бичих нийтлэлтэйгээ холбоо бүхий үлгэрийн хэсгээс дурдая. Үлгэрт ингэж гардаг.

-Ягаан морьтой Ягаандуран хүү хааны өргөөнд хүрэлцэн иржээ. Нам гүм. Гадна нь хүн, мал алга. Өргөө гэрийн үүдийг сөхөн орвол гурван охин байна гэнэ. Асуувал хааны гүнж гэцгээнэ. Гүнжийн нэг нь уйлж, нөгөө нь бодол болон, гуравдах нь инээж байх юм гэнэ. Ягаандуран хүү асуужээ. Та гурав чинь яагаад нэг нь инээж, нөгөө нь уйлж, бас нэг нь дуугаа хураагаа вэ? Гэхэд, - Бид хааны гүнж байгаа юм аа. Манай энд 15 толгойтой атгаалжин хар мангас бий болсон. Орой бүр нэг хүн зооглодог юм. Иргэд албат маань идүүлээд дууссан. Хаан аав маань ч юу ч хийж чаддаггүй. Одоо бид дөрвүүлээ үлдсэн, ээлжээ хүлээж байна. Өнөөдөр миний ээлж учир би уйлж байна гэж эхнийх нь хариулсан.

Хоёрдах нь ;-Намайг маргааш иднэ гэж гуниглангуй хэлэв. Харин гуравдахь нь ;- Намайг энэ хоёрын дараа иднэ гэж инээж суув. 

Ийм л нэг түүх үлгэрт гардаг. Охидын дараа хаан аавыг нь залгина. Тэр атгаалжин хар мангасыг хаан нэгэнт дийлэхээ больж, хувь заяатайгаа эвлэрсэн. Тэр төгсгөлөө хүлээж байдаг. Тэгвэл тэрхүү улс орныг тэр чигт залгигч мангасыг ердийн нэг ягаан морьтой, Ягаандуран нэртэй хүү харваж алснаар үлгэр сайхнаар төгсдөг.

Үүнийг зөгнөсөн, сануулсан мэт үйл явдал 2018 онд Монголд өрнөлөө. У.Хүрэлсүхийг тэрхүү ягаан морь унасан Ягаандуран хүү гэж нэрлэмээр, зүйрлэмээр бодогдлоо. Энэ хүү л зориг гарган, нум сумаа татан, Монголыг тэр чигт нь залгих атгаалжин хар мангас буюу МАНАН бүлэглэлээс ангижруулж, ард иргэдийнхээ сэтгэлийг дэвтээх нь гэх итгэлийг төрүүллээ.

Монгол улсыг жилээс жилээс залгиж буй МАНАН хэмээх гарт баригддаггүй, нүдэнд үзэгддэггүй бүлэглэлд хэн ч хэзээ ч саад болж чаддаггүй байлаа. Тэр бүхнийг залгиж байлаа. Ард иргэд хааны гурван гүнж шиг л уйлах нь уйлж, бодлогоширох нь бодлого болж, үлдсэн нь өөрийнх нь ээлж ирэх ч, арай болоогүй гэдэг утгаар инээж байлаа, өнөөг хүртэл. Хамгийн сүүлд Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчрах нэрээр тэд залгисан.Яг л үлгэрт гардаг шиг. Тэгвэл ягаан морьтой Ягаандуран хүү буюу У.Хүрэлсүх гарч ирлээ.

 

 

 

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СУМЪЯА:ХА ХА ЭНЭ НӨХӨР ЧАДАХГҮЙ ЭЭ, САЧИЙ НЬ ХҮРЭХГҮЙ БАЙХАД ДАА. 2019-01-03
Ягаан дуранд:Хэт хэлтийгээд явчихлаа 2019-01-03
zochin:Uhsen **** Hurelsuh gej bolovsrolgui pi**** ydaj ys zuitei bj surah heregtei 2019-01-03
Үлгэр:Дээр доргүй л үлгэр ярьсан, нэгнээ доромжилж, газарт ордол нь муулж, нөгөөг нь хөөргөн дэнгэрт хадтал нь магтан дуулж бодит байдлаа мэдэхээ байтал самуурч дууслаа. Одоо үлгэрээ зогсоож, нойрноосоо сэрэн эрүүл саруул ухаанаар улс орны байдлаа тунгаан, дампуурлын аюулаас улс орноо аврахын төлөө бүх шатанд эрчимтэй ажиллах шаард****тай байна даа 2019-01-03
Zochin:Чааваа****а мөн зүйрлэх юмаа оловоо. Үнэхээр Хүрэлсүх шударга бол ч өөр хэрэг. Энэ хүн өөрөө шударга бусын хонгилыг байгуулалцсан, байгуулж байгаа цаашдаа ч байгуулна. Байгуулах байгуулахдаа улам хэрцгийгээр байгуулна. Шударга дүр эсгэсэн албан тушаалын донтонгууд ш дээ. Эд нар юу хийж байгааг ард түмэн харж байгаа ш дээ. Ц.Энхбатаа чамайг овоо шударга гэж боддог байсан чинь бас л овоо пялдаг болжээ зайлуул. 2019-01-03
kdh:chadnaa. esvel ene uls... 2019-01-03
Зочин:Өөрийгөө ингэж магтуулж бичүүлээд л мангартаж байдаг хүн манай маанаг ерөнхий сайдаас өөр алга. Хулгайч худалч хүн ард түмнээ бодоо юу ямарч өрөвдмөөр эмгэнэлтэй инээдэмтэй дур гутмаар юм бэ дээ.. 2019-01-04
ЖДҮ:Хүрэлсүгийн сэтгэхүйд яг таарсан үлгэр байна 2019-01-04
Батбаатар:Женко+ Хүрэлсүх= МАНАН 2 ЭНХБОЛДЫГ ЗАЙЛУУЛАХ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛ ХОЛИМОГ ЗАСАГЛАЛ НЭРИЙДЛЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ДАВАМГАЙЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ ХИЙХ ЯВДАЛ ХҮРЭЛСҮХЭЭС ШАВХААД САЙН ЮМ ГАРАХГҮЙ. ЭНЭ БОЛ ИЛТ ДАРАНГУЙЛАЛЫН ЗАСАГ БАЙГУУЛАХЫГ ЭНХБАТ ДЭМЖДЭГ ЮМ БАЙНА 2019-01-04
зориг:Оновчтой зүйрлэл байна. Ард түмэн учраа олохгүй хувь заяатайгаа эвлэрээд уйлах нь уйлаад гутрах нь гутраад МАНАН-ын гар хөл болсон зарим нь харин инээгээд байцгааж байсан. Хүрэлсүх гарч ирсэнээр уйлж байсан ард түмэн ямар ч байсан нулимсаа татаад удирдагчийг дэмжвэл амьд үлдэх цаашлаад мангасыг устгах магадлалтай юм байна гэсэн итгэл суусан. Харин мангас маань АТГ, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Ёс зүйн хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг хүчирхэг хумсаараа үхэн үхтлээ ард түмнийг маажсаар хороосоор байх нь тодорхой байна. 2019-01-05
Галсан:ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛЧУУД ДЭМЖИЖ БАЙНА ТЭР ЧАДНА 2019-01-06
handaabolorchimeg:Enhbat gej baa neg pyldag tv n.zahirlaar muontv baihda basl samarsan hum gedgiiin mash olon no ene nuhurt bii genet ygaad bas shudrag ys yriad ehlev.ene shudrag bus hun 2019-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?