2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ДАГАЖ МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХУУЛИУД

2019-01-03  

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино

Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ хууль

Энэ хуулийн зорилт нь тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

Энэ хуулийн зорилт нь согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ хууль

Энэ хуулийн зорилт нь багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино

Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино

Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино

Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?