ЗУРГААН САЙДЫН ҮНЭТЭЙ УИХ-ЫН ДАРГЫН СУУДАЛ

2019-01-04  

УИХ-ын даргын суудал зургаан сайдын үнэтэй ажээ. Энэ асуудлыг хөндөхийн тулд оны өмнөхөн болж өнгөрсөн МАН-ын бага хурлыг эргэн санах ёстой. Бүтэн өдөр үргэлжилсэн бага хурлын дундуур УИХ-ын даргыг огцруулах саналыг хэлэлцэх саналыг Ерөнхий сайд гаргаж уг асуудлыг хэлэлцэж эхлэнгүүт хэсэг гишүүд хурлаа хаяж гарах асуудал сөхөгдсөн байдаг. Учир нь УИХ-аас томилогдсон УИХ-ын даргын намын бага хурлын хүрээнд ярих нь хууль бус гэж зарим гишүүд үзжээ. Ингээд асуудал үүсч намын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх бага хурлаа завсарлуулж УИХ-ын дарга М.Энхболдтой ганцаарчлан уулзсан байна.

Энэ уулзалтаар жинхэнэ тохиролцооны асуудал яригджээ. Уг нь УИХ-ын дарга М.Энхболд суудлаасаа буух санал гаргасан ч түүний ойрын нөхөд түүнийг ингэж амар буулгахгүй хэмээн зүтгэсэн бөгөөд эндээс тохироо хийх асуудал яригдаж эхэлсэн гэнэ.  

Тэд УИХ-ын даргыг суудлаасаа огцорвол оронд нь одоо томилогдох ёстой гурван сайд дээр нэмж гурван сайдыг М.Энхболдын мэдэлд шилжүүлэх санал гаргажээ. Ингээд үндсэндээ зургаан сайдын асуудлыг М.Энхболд шийднэ гэсэн үг. Дээр нь М.Энхболд суудлаасаа буухдаа орны хүнээ өөрөө сонгох.  Үндсэндээ М.Энхболд суудлаа зургаан сайд, өөрийн орны хүнээр солих санал гэсэн үг.

Чухам ямар зургаан сайдыг УИХ-ын даргын суудлаар солих вэ ?

Мэдээж өөрийнхөө орны хүнээр Ж.Эрдэнэбатыг томилох бол зургаан сайдад:

1-рт, одоо суудал нь эзгүй байгаа Зам Тээврийн Хөгжлийн сайд,

2-рт, БСШУС-ийн сайд,

3-рт, ХХААХҮ-ийн сайд. Үүн дээр нэмж

  • Батлан хамгаалахын сайд
  • Байгаль орчин аялал жуулчлалын сайд
  • Эрчим хүчний сайдыг томилох эрхийг авна гэдгээ онцолсон сурагтай.  

Ингэхдээ Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, БСШУ-ны сайдад Ж.Мөнхбатыг томилох санал гаргасан гэх мэдээлэл байна.

Харин энэ санал У.Хүрэлсүхэд таашаагдаагүй учир уулзалт үр дүнд хүрч чадаагүй гэнэ. Нэгэнт тохиролцоонд хүрч чадаагүй учир ХҮҮК нэмэлт хүчээ ашиглан өөрийн санаачилсан хуулийг ерөнхийлөгчөөр өргөн бариулсан аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын суудлыг зургаан сайдын суудлаар наймаалцахгүй харин хүчээр авна гэж зүтгэж байгаа нь энэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ч мөн “манай намын даргын санаачилсан хууль” гэдгийг онцолжээ.

Чухамхүү нэг хүнд зориулсан хуулиараа түүнийг огцруулах уу эсвэл зургаан сайдын тохироогоо хийх үү ?гэдэг нь ирэх долоо хоногоос шийдэгдэнэ.

 

 

 

НИЙТЛЭЛЧ: С.НЯГТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монгол:****даг **** вэ 2019-01-07
М:Хахха bolij uz hoshin shoguudaaa 2019-01-07
60 н тэрбумчин:60 тэрбум буюу албан тушаалын наймаа үргэлжилсээр л 2019-01-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?